Сүүлийн үед гадаадын кинонд гардаг зүйлс манай нийгэмд бодитоор үзэгдэх боллоо. Өчигдөр буюу буюу 2-р сарын 03-ны 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байдаг "Хадгаламж" банкны салбарыг дээрэмдсэн хэрэг  гарчээ.

Одоогоор хохирлын хэмжээ болон хэдэн төгрөг дээрэмдсэн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж Замын Үүдийн цагдаагийн хэлтэсээс мэдээлсэн байна. Түүнчлэн дээрэм хийсэн хүмүүсийг баривчлаагүй байгаа, сэжигтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

С.Отгон