Монголын урлагийн сайхан гэр бүлүүдийн үлгэр жишээ бол  яах аргагүй Камертон хамтлагаар овоглогч Б.Эрдэнэбатынх билээ. Түүний эхнэр уран нугараач Ж.Бямбасүрэн хэмээх үзэсгэлэнт бүсгүй эх үрсийн баяраар алдарт эхийн нэгдүгээр одон гардан авчээ.

Өнгөрсөн 6-р сарын 1-нд буюу “Эх үрсийн баяр”-аар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 21 эхэд алдар эхийн одон гардуулсан билээ. Эдгээр ээжүүд дунд саяхан ихэр хүүгээ өлгийдөн авсан Эбагийн эхнэр байсан нь олны анхаарлыг татаж байсан юм.

Ингээд бүл нэмсэн, залуу гэр бүлдээ аз жаргал хүсье.

Б.Хорлоо