uniCorn Entertainment-д Хонхны баяраа даатгаарай оюутнуудаа
2015/03/12
Хаврын улирал эхэлж цаг агаар дулаарч, сургууль амрах цаг ойртсоор. Сургууль соёл амрах дөхөхөөр төгсөх ангийн сурагчид, төгсөх курсын оюутнууд төгсөлтийнхөө баярыг тэмдэглэдэг билээ. Бидний ярьж заншсанаар хонхны баяр хэмээх энэхүү баяр нь угтаа олон жил суралцаж, боловсролын зэрэг авч байгаа маш том баяр, үйл явдал юм. Хүний амьдралд тоотой хэд л тохиох энэ баярт мөчийг дэлхийн орон болгонд янз бүрээр л тэмдэглэдэг.
Монголчуудын хувьд оюутан залуусын төгсөлтийн баяр буюу дээд боловсрол эзэмшсэний баяр хамгийн өргөн дэлгэр болдог. Гэвч оюунлаг талаасаа илүү хазайсан байдалтай тэмдэглэдэг нь оюутнуудын буруу биш нэг талаас энэ баярыг хэтэрхий бизнес, мөнгө болгож харж байгаа зохион байгуулах компани нэртэй мэргэжлийн бус, тогтмол үйл ажиллагаатай биш, тэс хөндлөн үйл ажиллагаатай хувь хүмүүс, зарим нэг компаниудын буруу гэж хэлэхэд хэлсдэхээргүй болжээ.
Нилээн олон жилийн өмнөөс эхэлсэн энэ луйврын гэж хэлж болохоор бизнест хууль, эрх зүйн орчин, хяналт гэж бараг байхгүй учраас бидний ах эгч нараас эхлүүлээд хулхидуулж, зургийн цомог / монтаж / -аа авч чадаагүй өнөөдрийг хүртэл явж байгаа хүмүүс бараг л айл гэр бүрт л нэг байдаг байх.
Тэгвэл Монголд анх удаа гэж хэлж болохоор урлаг соёлын арга хэмжээ, аливаа үйл ажиллагааг зохион байгуулдаг, үйл ажиллагаа бүрээ судалгаа, шинжилгээний үндсэн дээр явуулж, Монголын урлаг, соёлын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх, урлаг соёлын арга хэмжээгээр дамжуулж улс орны тодорхой хэмжээний хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилго бүхий мэргэжлийн энтертайнмент компани оюутан залуусын төгсөлтийн баярыг зохион байгуулах энэ ажлыг үйл ажиллагааныхаа нэгэн чиглэл болгон ажиллаж байна.
Энэхүү компанийг юниКорн Энтертайнмент гэх бөгөөд 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тэдний төгсөлтийн баярыг өөрслийн үйл ажиллагааны нэг чиглэл болгон ажиллаж байгаагийн гол зорилго нь өнөө маргаашийн таван цаасны орлого биш дөнгөж сургуулиа төгсөж ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа оюутан залууст мөнгө амлаж, дөнгөж сургуулиа төгсөж байгаа цагаан цаасан дээр шууд хар бэх дусааж байгаа зохион байгуулах гэж явдаг мэргэжлийн бус бусад хүмүүс, байгууллагуудыг зах зээлээс шахан гаргаж Монгол улсын хэмжээнд төгсөлтийн баярыг илүү оюунлаг, шинэ хэв маяг, шинэ түвшинд гаргах явдал юм.
Жишээлбэл: Диплом гардах авах буюу эрдмийн зэрэг гардан авах ёслолын үйл ажиллагааг | зарим сургуульд хонхны баярын нээлт гэж яригддаг | тухайн сургуулийн мэргэжлийн, жишээ нь бизнесийн чиглэлийн сургуулийн төгсөлтөн дээр энэ чиглэлээр амжилттай яваа Монголдоо тэргүүлэх компаний мэргэжилтнүүд, эсвэл урлаг соёлын алдартнууд зэрэг хүмүүсийг урин оролцуулж оюутан залууст энэ мэргэжлийн онцлог, хамгийн чухал нь энэ мэргэжлээр цаашдын ажил амьдралдаа хэрхэн ажиллавал амжилтанд хүрч болох зэрэг сэдвүүдээр илтгэл уншуулах зэрэг. Хамгийн гол нь аливаа баярын үйл ажиллагааны цаад утга учир нь юу вэ? Гэдгийг эдний компаний хамт олон маш сайн бодож, хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулдаг гэж ярьж байсан.
Мөн оюутан залуустаа хандаж зөвлөхөд.
Зохион байгуулах баг буюу комисс гэж анги хамт олноо, найз нөхдөө төлөөлөн хэдэн залуус сонгогддог. Компаниуд эдгээр хүүхдүүд бол бусад бүх оюутнуудыг төлөөлөн гарч ирсэн учраас бүх эрх мэдлийг гартаа атгасан гэдгийг мэддэг болцгоосон учраас тэдэнд хамгийн багадаа бүх үйл ажиллагаанд 100% үнэгүй орох буюу 170.000-300.000₮ -г нэг оюутанд амладаг байсан цаг өнгөрөөд дээрээс нь тэд тэдэн төгрөг гэж амладаг болсон байсан. Харин энэ жилээс хонхны баяртаа оролцуулах оюутны тоогоор 20.000₮ өгье гэж хахуульдаж байна гэнэ. Улс орон нь дээд талдаа хахуульд өртөж ханаагүй байхад ангийн найз, итгэлт нөхөр, ангийн хамгийн идэвхтэйгээ гэж сонгосон найз нь энэ мэтээр хахуульд өртөж бусад найз нөхдөө эд мөнгөөр нь хохироогоод зогсохгүй насан туршдаа дурсан нандигнан явах ганц хэрэгсэл болсон зургийн цомог / монтаж / , дүрс бичлэг / DVD / -ээ авч чадахгүйд хүргэж байна. Тэрнээс гадна тэр залуус өнөөдөр төгсөөд оюутан цагийн найзуудаасаа үүрд салж байгаа биш нэг л сургууль, нэг л мэргэжлийн хүмүүс учраас ажлын талбар дээр, амьдрал дээр байнгын л холбоо сүлбээтэй байдаг бөгөөд та бүхний нэр хүнд хэдэн цаасны ашиг олох гэсэн компаний буруу үйл ажиллагаанаас болж унахыг та бүхэн бас л харсаар хоцорч давхар хохирдог.
Мэргэжлийн бус компаниуд хонхны баярын ажил руу маш их орж байгаа нь яг л талхыг талх, нарийн боовны үйлдвэр биш гуталны үйлдвэр үйлдвэрлэж байгаатай адилхан хэрэг юм.
Иймд амьдралд тоотой тохиох баяраараа оюутны 70.000-аа хадгалан байж, аав ээжээсээ нэхэн байж авсан мөнгөө мэргэжлийн бус, хэт ашгийн төлөө хэдэн нөхдөд өгөөд явуулахыг хэн ч хүсэхгүй биз ээ. Тиймээс мэргэжлийн, найдвартай, чадварлаг, сэтгэлтэй компанийг сонгохыг нийт оюутан сурагчид, зохион байгуулах баг, комиссын залуустаа зөвлөж байна.
uniCorn Entertainment –н үйл ажиллагаатай танилцах, холбоо барих хаяг, баяршил:
Утас: 9909-8974, 9906-1703
e-mail: [email protected]
web site: www.blackuniCorn.mn , www.graduation.blackuniCorn.mn
Facebook page: www.facebook.com/uniCornEntertainment
Youtube channel: www.youtube.com/user/entertainmentUniCorn
Зочин · 2016/02/06
хэхэ өөрсдийгөө рекламдар гэж арай ийм юм бичиж болохгүй л дээ бас муу хулхины нөхдүүд байх нь байдаг л байх гэхдээ сайн үйлчилгээ явуулдаг газрууд зөндөө л байгаа байх миний мэдхийн херо, нару, намуун зэт гээл зөндөөл байшд харин эдний нэрийг бол сонсоогүй л юм байна. ингэж бусдыгаа доош нь хийж өөрсдийгөө реклам дах нь харин хэр зөв юм бол дооо
Зочин · 2015/03/13
Үнэн шүү. Би одоо хүртэл монтажаа аваагүй л явж байгаа. Сүүлийнх үед сонсоод байхад хүүхдүүдэд мөнгө амладаг, төлөөлөл болж гарч ирсэн хүүхдүүдэд нь мөнгө өгдөг энээ тэрээ гээд зөндөө л юм сонсогдох юм. Тэр төлөөлөл болоод гарч ирж байгаа оюутнууд ч гэсэн бас ичих хэрэгтэй шүү дээ. Найзуудын чинь мөнгөнөөс л авч та нарт өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Сургуулиа дөнгөж төгсөж байхдаа хахууль аваад сурчихвал ц******даа энэ нийгэм чинь яаж хөгжих юм бэ?