Нээлтээ хийгээд удаагүй байгаа "247 градус" кинонд тоглож анхны гол дүрээ бүтээсэн жүжигчин А.Гэрэлцэцэг. Киноныхоо талаар "кинонд хайр дурлалын талаар өгүүлдэг. Хүн сэтгэлээсээ хайрыг мэдэрдэг, сэтгэл зүрхээрээ хайр сэтгэлийг олдог тухай өгүүлдэг юм. Одоогийн нийгэмд танилцах юм бол өнгө зүс, мөнгө төгрөгийг нь харж “баг”-тай амьдардаг болж. Харин бидний бүтээсэн кинонд “баг”-гүйгээр амьдарч жинхэнэ хайраа олж болох талаар өгүүлдгээрээ онцлог" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцав.

Харчуудын харцыг булаадаг сайхан эмэгтэйг найз залуутай эсэхийг олон хүн сонирхдог. Тэгвэл тэрбээр найз залуутай бөгөөд түүний хамгийн сайн зөвлөгч гэнэ шүү. Энэ тухай "Миний тоглолт бүрийг үздэг. Гэхдээ миний хувьд өдөр болгон юу хийж яваагаа фэйсбүүкт бичиж, тоочих дургүй. Тиймээс би гэр бүлийнхнийхээ талаар ярих дургүй. Зүгээр л, хувь хүн, эмэгтэй хүн талаасаа аз жаргалтай амьдрахыг л хүсдэг" гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Д.Ана