Нүүрний будаг хэрэглэхгүйгээр, унаган гоо сайхнаа тодруулах аргууд
2013/06/02
Эдгээр энгийн зүйлсийг санаж явбал, чамд сар бүр нүүр будгандаа их хэмжээний мөнгө зарцуулж, дээрээс нь арьсандаа ачаалал өгөх шаардлага гарахгүй. Үсээ янзлаад гарахад л, та хангалттай үзэсгэлэнтэй харагдана.
1. Ус уу
Бараг л гоо сайхны мэдээлэл бүр дээр ус уухыг зөвлөдөг. Мэдээж чи энэ үгийг олон л сонсож байсан байх. Ус бол арьсыг чийглэг, толиотой, гэрэлтсэн болгоход хамгийн чухал нөлөө үзүүлдэг шидэт бэлдмэл л гэсэн үг. Хэрвээ чи өдөрт 8 аяга зүгээр ус уувал, зузаан крем пудранд санаа зовохоо болино.
2. Арьсаа гуужуул
Арьсаа чийглэг байлгахаас гадна, ялгарсан тос, үхэжсэн эд эсүүдийг тогтмол гуужуулж байх нь нялх хүүхдийн шиг булбарай төрхтэй байхад нэн чухал. Өөрийн онцлогт тохирсон ямар ч төрлийн скрабаар бие болон, нүүрээ гуужуулж, “залуу” арьсаа ил гаргаж байгаарай.
3. Арьсандаа өдөр бүр чийгшил өг
Цэвэрхэн, өөгүй, толигор арьсыг бий болгоход байнга санах ёстой нэг зүйл бол тос, чийгийн тэнцвэрт байдлыг хадгалах явдал юм. Бип тослог арьсыг цэвэрлэхдээ хэт хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэснээсээ болж, чийгшилийг нь алдагдуулж орхидог. Тиймээс спирттэй бүтээгдэхүүн хэрэглэсэн ч, чийгшүүлэх лосьон, усан суурьтай тос түрхэж бай. Тэгэхгүй бол чиний арьс цэвэрхэн болсон ч ширүүн, хөгшин харагдана.
4. Хөмсгөө зас
Нүүрээ будахгүйгээр сайхан харагдана гээд хөмсгөө мартана гэсэн үг биш шүү дээ! Хөмсөг хүний нүүрний харагдах байдалд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг чи надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Зэрлэгийг нь тогтмол зулгааж, хэлбэрийг нь хадгалж, хаа ч явж байсан хөмсгөө дээш нь чиглэлтэйгээр самнах нь харцыг тодруул, төрхийг “товойлгож” өгдөг.
5. Арьсныхаа тононд тохирох өнгийн хувцас өмс
Өөрөөр хэлвэл хувцас сонгохдоо өөрийн арьсанд зохиж байгаа эсэхт анхаар. Үнсэн саарал, ягаан, цонхигор цагаан зэрэг төрөл бүрийн арьсны тон бий. Мөн үснийхээ өнгөнд ч тохируулах нь чухал. Шаргал өнгийн үстэй хүн бор өнгийн хувцас өмсвөл, царай болон харц бүдгэрч, бүрсийж харагддаг гэдгийг санаарай. Тиймээс аль болох контраст буюу эрс тэс байдлыг үүсгэх гээд үз.
6. Бальзамтай нөхөрлө
Уруулын будаг хэрэглэхгүйгээр уруулаа чийглэг, дур булаам байлгах арга байна! Уруулын чийгшүүлэгч бальзам аваад л түрхчих. Ер нь тод улаан, эсвэл ягаанаар будсан уруулаас илүү, зөөлөн булбарай, чийглэг уруулыг үнсэх хүсэл төрүүлдэг юм шүү!
Харав уу бүсгүйчүүд ээ! Чамайг гоо сайхан харагдуулахад заавал нүүрний будагны хэрэг алга байна.
UNICITY · 2013/09/28
ТА ЭРГЭН ТАРГАЛАХГҮЙГЭЭР ТУРЖ ГОЁ САЙХАН БОЛМООР БАЙНА УУ?ТА ӨӨРИЙН БАЙХ ЖИНДЭЭ ХҮРТЭЛ ТАРГАЛМААР БАЙНА УУ?ТА ӨТГӨН ХАТАЛТААСАА БҮРЭН САЛМААР БАЙНА УУ?/Хоол хорихгүйгээр, элдэв сөрөг нөлөөгүй, дэглэм барихгүй./Тэгвэл АНУ-ын 110 жилийн түүхтэй UNICITY компанийн 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн маш сайн үр дүн гаргаад байна шүү! Найзуудаа! Утас: 7000132399254828, 89994868.
buy cialis onli · 2013/07/26
Thanks so much for the blog article.Much thanks again. Great.
this site · 2013/07/24
wow, awesome blog article.Thanks Again. Keep writing.
Immoxbona · 2013/07/15
一方、今日の時計はまた、彼らが着用するスタイルやデザインで着用者を提供する必要がありますステージ上のサングラスを身に着けている愛それは Subirムケルジー、インド最大のデニムメーカーアーヴィンド株式会社のマーケティングヘッドが、デニムがCとD(町や村)のポケットから来ることができましたトリガを待っていると言います。麻のやうな色に変つてゐた。が 競合他社よりも目立つために、彼らは彼らの自身の署名のデザインや仕立てを追加しました言った:多くの人が出てくるhttp://www.dyisp.com/
moldova news · 2013/07/12
fldpX4 Very good article.Really thank you! Really Cool.
cool news · 2013/07/09
xIjXfE I think this is a real great post. Will read on...
Зочин · 2013/06/06
shn zubulguu bna. xeregjuulne. bayarlalaa