МУАЖ, УДЭТ-ын жүжигчин Б.Сарантуяа 1980 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөнөөс хойш өнөөг хүртэл драмын театртаа ажиллаж байгаа билээ.

Театрт 30 гаруй жил ажилласан тэрбээр зөвхөн драмын биш дэлгэцийн олон бүтээл, кинонд дүрээ мөнхөлсөн байдаг. Түүний  хань МУСТА жүжигчин О.Бат –Өлзий гэдгийг уншигчид  мэднэ. Гэр бүлийн хоёр мэргэжил нэгтэй бөгөөд урлагийн төлөө зүтгэж байгаа гавъяатай уран бүтээлчид.

Түүнчлэн тэдний хүү Б.Тамир УДЭТ-ын залуу жүжигчин билээ. Түүнийг анх “Вoom town” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн гэдгийг нь бид мэдэх билээ.

Тэгвэл саяханы ярилцлагадаа жүжигчин Б.Сарантуяа миний амьдралаас авсан авсан хамгийн том бэлэг бол гэр бүл минь хэмээн хэлж байлаа. Түүнчлэн ханийхаа хүлээцтэй ухаалаг занд нь баярлаж, хүндэлж явдгаа онцолсон юм. Мөн АЖ хэмээх эрхэм хүндтэй цолыг авч, цайллага хийх үеэр нь түүний хань “Сэвтээ нь үгүй сэтгэл” хэмээх дууг хөгжимгүйгээр зориулж дуулсан нь сэтгэлийг нь маш их хөдөлгөсөн хамгийн  том бэлэг байсан хэмээн ярьсан юм.

Урлагийн төлөө зүтгэж байгаа энэ сайхан гэр бүлдээ аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Урлагийн бурхан янжинлхам та бүхнийг үргэлжид ивээж байх болтугай.

Б.Хорлоо