Хатууд зөөлөн, зөөлөнд хатуу байхыг Дорнодчууд Н.Удвалд захилаа
2013/06/02
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Удвал Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж байна. Тус аймгийн иргэдийн уулзалтад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын нарийн бичгийн дарга М.Ангараг нар оролцов.
Нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулаад энэ сонгууль хариуцлагатай түүхэн сонголт гэдгийг онцлон хэллээ. Харин Дорнод аймгийн сонгогчдод нэр дэвшигчид хандаж, “ Монголын төр хоёр намын доторх цөөн хэсэг бүлгийн дотоод зөрчил тэмцэлд савлаж байгаа энэ үед түүнийг тэнцвэржүүлж хатууд зөөлөн, зөөлөнд хатуу байж чадах төрийн тэргүүн хэрэгтэй гэж бид үзэж байна.
Тэр нь эмэгтэй хүн байж яагаад болохгүй гэж хэлээд түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Мөн сонгууль шударга болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ч Дорнодчууд хэлж байлаа. Эгэл малчны охин, энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлтэй эмч хүн, эмэгтэй хүн, шулуун шударга улс төрч, шударга ёсны тэмцэгч хүн Ерөнхийлөгчид нэр дэвшсэнд Дорнодчууд үнэн сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс хоёр эрэгтэй нэр дэвшигчийг ялаад эргэж Дорнод аймагт ирээрэй гэсэн ерөөлийн сайхан үгээр түүнийг үдлээ.
Ч.Олдох
Зочин · 2013/06/04
Эмэгтэй хүний торгон мэдрэмж, хатан ухаанаар хүн ардынхаа эв эеийг нэгтгэн, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг чанд хамгаалж, шинэ эргэлт хийх ард түмний Ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэлтэй байна.
Зочин · 2013/06/04
цаан нь хүмүүс байгааг харахгүй байна уу?
Зочин · 2013/06/03
Hun ochson yumuu da haha. tsug yavaa heden huniih n l zurag bgaad bh yum. Ichmeer yum neree tataach hehe. Bas yu gene be zoolond hatuu, hatuud zoolon bai gene uu ene chin boonhiilogch gesen ug uu haha demjigch nar n heleed bgaa yumuu. Ooo heleed bga yum bishuu. Ene avgai yonhiilogch bish boonhiilogch l boloh yum bna.