Эрүүл хооллолтын талаархи эсрэг бодол
2015/03/18
Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хоол болгоны калорыг тооцож, түргэн хоолны газрын нэр сонсохоороо таргалалт гэж сонсон бачуурах, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш гэж би ойлгодог.
Харин эрүүл хооллолт нь зөв хооллох дадалд суралцахаас эхлэх бөгөөд таны юу идэж байгаа төдийгүй, юуг юутай хамтад нь, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална гэж би боддог. Бас дуртай хоолоо зохистой хачиртай нь хамтад нь хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авахыг хүсдэг.
Ер нь ямарваа махтай хоолыг идэхдээ сайн зажилж идэх, инээдтэй сонсогдож байж магад ч 35 удаа зажилж идвэл илүү шингэцтэй байдаг гэдэг. Ингэж чадвал 12 хувиар бага хоол идэж болдгийг эрдэмтэд тогтоожээ. Мөн их зажилснаар хэтрүүлэн идэхгүй, “ходоод дүүрчихлээ” гэсэн дохиог уураг тархинд өгөх хугацаа гарч ирдэг байна.
Мөн хамгийн чухал зүйл нь ямар ч махан хоол идэхийнхээ өмнө ногоо буюу салад идэж занших хэрэгтэй аж. Энэ боломжийг KFC ресторан тооцоолон шинэ ногооны “Мини салад” –ыг гаргажээ.
Энэ салатны хамт хамгаас дуртай амтат шарсан тахиагаа амтархан идлээ. Бүх зүйл Sogood :)
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх