Энэ сарын 22-нд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, МУИС-ийн эдийн засгийн сургууль хамтран “Эдийн засгийн өсөлтийн чанар” хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Тус хэлэлцүүлэг хөгжлийн төлөөх инноваци буюу өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сэдвийн дор өрнөх аж. Хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, МУИС-ийн эдийн засгийн сургуулийн захирал Ц,Даваадорж болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ахлах улс төр судлаач Кристина Мартинез Фернандес гэх мэт гадаад, дотоодын эдийн засагчид оролцон, илтгэл тавих юм байна. 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ