Цагаан сарын өмнөхөн хамгийн ихээр  үнээ нэмдэг бүтээгдэхүүн ууц болсон билээ. Жил жилийн цагаан сараар үнэ нь тэнгэрт хадах болсон.

Үүнийгээ дагаад ч айл өрхүүд зарим нь ууцны үнэд дарлуулан наашаа харж инээн цаашаа харан уйлж, өнөөх үнэтэй ууцаа авсаар л байгаа. Энэ жил ууцны дундаж үнэ 190 мянган төгрөг багаа юм. Багавтар хэмжээтэй ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 80-100 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 110-150 мянган төгрөг, том ууцыг 200-300 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Ямартаа ч баяр дөхөж байгаа учир ууцны үнэ ялимгүй буурч байгаа гэж худалдагчид хэлсэн юм.

С.Отгон