Нийслэлийн Засаг дар­гын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжаар нийс­­лэлийн хэм­жээнд ху­далдаа, үйлчилгээний бай­­­­гууллагуудын ажиллах ца­­гийн хуваарьт өөрчлөлт оруул­жээ. 
 
 
Уг захирамжид тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско, бүжиг, шоу үзүүл­­­­бэртэй шөнийн цэнгээний газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг байсныг хүчингүй болгож, пүрэв, баасан, бямба гарагт сог­тууруулах ундаа­гаар үйлч­лэхгүйгээр 03:00 цаг хүртэл үйлчлэх зөвшөөрөл олгосон байна.
 
 
Харин долоо хоногийн бусад өдрүүдэд 15:00-00:00 гэсэн хуваарийн дагуу ажиллах аж. Ингэхдээ 00:00 цаг гэхэд согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажил­лагаагаа бүрэн зог­соосон байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Дээрх шаардлагыг бие­лүүлээгүй то­хиолдолд тусгай зөвшөөрлийг нь хү­чингүй болгох хүртэл арга хэмжээ авах гэнэ. 
 
 
Энэ талаар Нийслэлийн захирагчийн Ажлын алба­ны Хүнс, худалдаа, үйл­чилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа мэдээлэл хий­сэн юм. Бүжиг, шоу үзүүлбэртэй цэнгээний газруудыг өмнө нь 00:00 цаг гэхэд хаадаг байсан.
 
 
Энэ нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх эрхийг хязгаарлаж байна гэсэн гомдол, саналыг иргэд төдийгүй НИТХ-ын тө­лөө­лөгчид ч гаргаж байжээ. Захирамжийн дагуу ний­тийн үйл­чилгээтэй цай­ны газар өвлийн улиралд 09:00-20:00 цаг, зуны улиралд 08:00-22:00 цаг хүртэл ажиллана. 
 
 
Харин хүнсний мух­лагууд өвлийн улиралд 09:00-22:00, зуны улиралд 08:00-22:00 цаг хүртэл ажиллахаар заажээ.  Тэгвэл аж үйлдвэрийн барааны дэлгүү­рүүд өвөл 10:00-20:00, зун 09:00-21:00 хүртэл ажиллах бол албан газруудын дэргэдэх цайны газрууд байгууллагын ажиллах цагийн хуваарьт зохицож үйл ажиллагаагаа явуулах гэнэ. 
 
 
Банк, эмийн сан, шатахуун түгээх станцуудын хувьд 24 цагаар үйлчилгээ эрхэлж болно. Гэхдээ нэгдсэн нэг төрлийн эмблем, хаягтай байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. 
 
 
Сүүлийн үед нийслэлд 24 цагийн түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд нэмэгдсэн. Тэгвэл шинэ захирамжаар 24 цагийн үйлчилгээтэй ийм газар байхгүй болж буй аж.
 
 
Түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд өглөө 07:00 цагаас шөнийн 03:00 цаг хүртэл үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Шинэ цагийн хуваарь өчигдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна. 
 
 
Э.Мөнхзаяа
 
Эх сурвалж: