Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн шинэ үйлдвэр нээгдэнэ
2015/03/22
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны ерөнхийлөгч ноён Сума Чакрабарти манай улсад нэг өдрийн айлчлал хийж Монгол улсын ерөнхийлөгчид бараалхаж олон талт асуудлуудыг ярилцсан бөгөөд улмаар Монгол банкны удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Үүний дараа анхны төгрөгийн зээлд хамрагдсан Тэсо корпорацийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тэрээр “-Миний хувьд Тэсо корпорацитай хамтран ажиллаад “фэн” нь болсон гэж хэлэхэд болно. Учир нь Тэсо корпораци богино хугацаанд эрчимтэйгээр хөгжиж байгааг бид харж байна. Мөн манай банкны хөрөнгө оруулалтаар шинэ үйлдвэрлэл үйлчилгээ төдийгүй санхүүгийн удирдлага сайжруулах, компаний менежментээ улам бүр боловсронгуй болгоход анхаарч ажиллаж буйд нь сэтгэл хангалуун байна. Цаашид бидний харилцаа улам өсөн дэвшиж, өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилцлагандаа онцолсон юм.
Манай улсын хувьд төгрөгийн ханш суларч, эдийн засгийн хямрал шат бүрт нөлөөлж буй энэ цаг үед Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны зүгээс нэгэн таатай шийдвэрийг гаргасан байна. Энэ нь шилжилтийн эхэн үеийн улсуудад зориулан хэрэгжүүлж буй дотоодын валютаар зээл олгох хөтөлбөр юм. Хөтөлбөрийн дагуу Монгол улсад оруулах хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт дэмжлэг үзүүлэхээрээ чухал ач холбогдолтой юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд үндэсний шилдэг компаниудын нэг “Тэсо” корпорацид хөрөнгө оруулалт хийгдэж эхлэжээ. “Ice Mark” үйлдвэрийн шинэчлэл хийгдэж эхлэсэн бөгөөд дэлхийд тэргүүлэгч Румын улсын Gram Equipment брэндийн тоног төхөөрөмжийг суурьлуулж байгаа бөгөөд энэ онд багтаан ашиглалтанд бүрэн оруулах ажээ. Мөн Тэсо корпорацийн хэмжээнд хүнсний 7 үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хадгалах чанар стандартыг хангасан зориулалтын агуулах барих гэх мэт томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн гэнэ.
Энэ үеэр мөн “Тэсо” корпорацийн ТУЗ-ийн дарга О. Дамжин “-Манай компани ЕСБХБ-аас хөнгөлттэй зээлийг авч чадлаа. Энэ нь Монголын бизнес эрхлэгчдийг олон улсын хэмжээнд үнэлэж буй үйл явдал бөгөөд бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэхүү зээлийг авсанаар Тэсо корпорацийн хувьд компанидаа төдийгүй улсдаа хэрэгтэй импортыг орлох дотоодын бүтээгдэхүүнийг нэгээр нэмсэн үйлдвэрийг барихаар төлөвлөн ажиллаж байна. Мөн бидэнд маш том хариуцлага ирж байгааг хэлэх хэрэгтэй” хэмээн цохон тэмдэглэсэн юм.
Share the post "Монгол улсад Дэлхийн жишигт нийцсэн шинэ үйлдвэр нээгдэнэ"
Зочин · 2015/03/24
Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 до*аа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=15487 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй