Ажлаасаа завсарлан, сурталчилгаа сонс гэж үүрэгджээ
2013/06/03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил замынхаа дунд руу орж явна. Улс төрийн намуудаас нэр дэвшин, өрсөлдөж байгаа нэр дэвшигчид шил шилээ даран сурталчилгаагаа хийж байна. Гэвч зарим нэг нэр дэвшигчид эрх мэдэл, давуу байдлаа хэтрүүлэн ашиглаад эхлэв бололтой. Өөрөөр хэлбэл сурталчилгааны ажлаа анхнаасаа шударга бусаар эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж мөн л өөрийнхөө мөрийн хөтөлбөр, сурталчилгааг хүмүүст сонсгохын тулд эрх мэдэл, давуу байдлаа ашиглан үүрэгдэж, төрийн ажлыг цалгардуулж байгаад иргэд бухимдалтай байна.
Тэрээр Нийслэлийн хүрээний эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа дарга, их эмч, эмч, сувилагч, ажилтнуудыг ажлын цагаар өөрийнхөө уулзалтанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохыг үүрэгдээд байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр 15:00 цагт өрхийн эмнэлэгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч гээд ажилтан ажиллагсадтай уулзсан бол, өчигдөр болон өнөөдөр Соёлын төв өргөөнд 15:00 цагт Нийслэлийн хүрээний эрүүл мэндийн салбарын 3000 гаруй эмч, сувилагч, ажиллагсдыг дурдсан хугацаанд, цагтаа хоцрохгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэхийг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын даргаар дамжуулан үүрэгдэв.
Хүний амь гэдэг минут, секунтээр хэмжигддэг. Гэтэл хүн ардын эрүүл энхийн төлөө ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байх ёстой эмч, сувилагч нар дараалсан олонд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн оронд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн сурталчилгааг сонсох гэж албан хүчээр ажлаа завсарлана гэдэг байж боломгүй зүйл мэт. Үүнд иргэд ч бухимдалтай байгаа юм.
Эх сурвалж: www.aravt.mn
Зочин · 2013/06/04
Шудрага орсолдоочээ нэгнийгээ ингэж гутгэж болохгуй шуу дээ
Зочин · 2013/06/04
Шудага
Зочин · 2013/06/04
Зочин · 2013/06/04
Өнөөдөр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр гадаадын хоёр ч телевизийн сувагт ярилц******** өгөв Испаний төв телевиз, Блоомберг телевизэд тус тус англи хэл дээр цаг үеийн асуудлаар ярилц******** өглөө