Иж бүрэн дадлага сургуулийг зохион байгууллаа
2015/03/25
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбар Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14-р анги, ДЦС-3-ын цагдаагийн тасагтай хамтран гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.
Аврах, гал унтраах хэсэг, инженер, техникийн ажилчид усан хөшиг татах, тандалт явуулах, хорт бодисын алдаглыг таслан зогсоох ажиллагаанд хамтан оролцож, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагууд тус тусын чиг үүргээр сургуульд оролцлоо.
“Иж бүрэн сургууль”-иар Болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулахад чиглэгдсэн үр дүнтэй сургалт боллоо.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх