“Аурора” студийн зургаа дахь бүрэн хэмжээний кино “Учрал” ирэх дөрөвдүгээр сарын 24-нд нээлтээ хийнэ. Уг дэлгэцийн бүтээлд монголын залуу үеийн төлөөлөл болсон Б.Мишээл, О.Дөлгөөн, Э.Алдар, Батушка нар тогложээ.

Тус киноны ерөнхий найруулагчаар Б.Чингүүн ажиллаж байгаа бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Отгонтогос зургийн даргаар ажиллаж байгаа юм.  "Учрал" киноны дууг дуучин Б.Баярцэцэг, Мотив хамтлагийн дуучин Т.Ганбаатар буюу Ганбаа нарын амилуулсан "Хайр хувирахгүй"-г толилуулья.