Зорилго: Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, ирээдүйн авъяастнуудыг тодруулах үндсэн чиг зорилготой.

Уралдаан:

•         Хувцас загвар

•          График дизайн (Зурагт хуудас)

•          Интерьер дизайн

•          Уран зураг

•          Архитектур дизайны төрлүүдээр явагдана.

Уралдааны болзол:

1.      Хувцас загвар:

-          Үндэсний хувцас

-          Уран сэтгэмж / авангард /

-          Гоёлын

-          Өдөр тутам  гэсэн төрлүүдээр тус бүр 3 - аас доошгүй хувцас байна.

Тавигдах шаардлага : Орчин үеийн чиг хандлагыг тусгасан, шинэлэг загварын, материалын чөлөөт сонголттой байх

 

2.                     График дизайн:                  -    Зурагт хуудас / плакат /

                                                    Сэдэв: “Монгол сэтгэлгээ” / А2 - хэмжээтэй ватум цаас/

3.                     Интерьер дизайн:              -   Дотоод тохижилтын зураг

                                                    Сэдэв: “Монгол сэтгэлгээ” / А2 – хэмжээтэй ватум цаас/

4.                     Архитектур дизайн:          -    Макет

                                                    Сэдэв: “Монгол сэтгэлгээ” / өндөр нь 15 см-с дээш,

                                                                   ватум цаас болон макетны материалаар хийх/

5.                     Уран зураг:                Сэдэв: “Монгол сэтгэлгээ”/А2 хэмжээтэй ватум цаас/

                                                   

Тавигдах шаардлага: Уран зураг, зурагт хуудас, дотоод тохижилтын зураг нь гар ажиллагаагаар гүйцэтгэгдсэн, гүйцэтгэл сайтай өнгөтөөр хийгдсэн байх. Гаргаж буй санаагаа ойлгомжтой,цэгцтэй илэрхийлсэн байх.

Уралдааны шалгаруулалт:

1.       Шилдэг сургууль  /Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /

2.       Шилдэг удирдагч багш  /Өргөмжлөл, мөнгөн шагнал /

3.       Шилдэг ирээдүйтэй дизайнер сурагч  /СИТИ дээд сургуульд орох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал /

4.       Шилдэг ирээдүйтэй загвар өмсөгч  / эрэгтэй, эмэгтэй /

5.       Шилдэг үндэсний хувцасны загвар, Тусгай байр /СИТИ дээд сургуульд орох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал /

6.       Шилдэг уран сэтгэмж хувцасны загвар, Тусгай байр /СИТИ дээд сургуульд орох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал /

7.       Шилдэг чөлөөт хувцасны загвар, Тусгай байр /СИТИ дээд сургуульд орох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал /

8.       Шилдэг гоёлын хувцасны загвар, Тусгай байр /СИТИ дээд сургуульд орох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал /

9.       Шилдэг зурагт хуудас, Тусгай байр /СИТИ дээд сургуульд орох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал /

10.   Шилдэг уран зураг, Тусгай байр /СИТИ дээд сургуульд орох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал /

11.   Шилдэг архитектур, Тусгай байр /СИТИ дээд сургуульд орох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал /

12.   Шилдэг интерьер, Тусгай байр /СИТИ дээд сургуульд орох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал /

Оролцогчдын бүртгэл: Сити дээд сургуулийн дизайны факультетын Хувцас дизайн (203тоот), График дизайн (313тоот), Архетиктур, Интерьер дизайны (204тоот) тэнхмүүд дээр 2015 оны 4 сарын 05-ны дотор бүтээлийг өгч бүртгүүлсэн байна.

Оролцогч нь бүртгүүлэхдээ 1% цээж зураг, мандатны хураамж 5000 төгрөгтэй байна. Орон нутгаас оролцогчид буй сурагчид [email protected] e-mail-аар болон утсаар мэдүүлгээ урьдчилан өгч болно. Уралдааны шалгаруулалт : 4-р сарын 10-нд График дизайн, Интерьер, Архитектур, Уран зурагийн үзэсгэлэн гаргаж , Хувцас загварын шалгаруулалт үзүүлбэр явагдана.

Техникийн зөвлөгөөний хурал 4-р сарын 07-ны өдөр Сити дээд сургуулийн лекцийн танхимд /408 тоот/ 17:00 цагт болно. Холбоо барих утас: 88062771, 88000781, 89897352, 99068350

СИТИ ДЭЭД СУРГУУЛЬ – ДИЗАЙНЫ ФАКУЛЬТЕТ