“ШИНХУА” буцаж, “СҮМИТОМО” УИХ-д найдлага тавив
2015/04/07
Монгол, Хятад, Японы хамтарсан хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээг өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэх байсан ч УИХ-ын даргын мэдэгдэлтэй холбоотойгоор хойшлоод байгаа.
Тодруулбал, УИХ-ын дарга хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Тавантолгойг ашиглах гэрээ, хэлэлцээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурсан сайд нарт хариуцлага тооцож огцруулах болно" гэж мэдэгдсэн нь дахин тодорхойгүй байдлыг үүсгэсэн юм.
Улмаар Ерөнхий сайд, УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр Тавантолгойн гэрээ, хэлэлцээг 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцүүлж, Засгийн газар шийдвэрээ гаргах тохиролцоонд хүрсэн билээ.
Ийнхүү Тавантолгойн гэрээ хэлэлцээ хойшилсонтой холбоотойгоор хөрөнгө оруулагч тал болох "Шинхуа" компанийн төлөөлөгчид Хятад руу буцжээ. Ингэхдээ УИХ-ын даргыг хариуцлагагүй мэдэгдэл хийснийг тодотгоод, "Нааштай шийдэлд хүрвэл араас, Бээжинд очиж гэрээгээ үзэглээрэй" гэж хэлчихээд явсан сурагтай.
Харин Японы "Сүмитомо" корпорацын Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү Монгол Улсын сайд М.Энхсайхантай өчигдөр уулзах үеэрээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахаар Улаанбаатар хотод ирсэн ч хойшлогдсон нь хүндээр тусч байгааг илэрхийлээд, хөрөнгө оруулагч тал болон Монголын тал харилцан ашигтай зарчмаар амжилтад хүрнэ гэдэгт найдаж байгаагаагаа уламжилсан байна.
Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээг батлахтай холбоотойгоор "Шинхуа", "Сүмитомо" компанийн төлөөлөгчид болон тус улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд нийслэлд ирээд байсан юм байна.
С.Дөл
Зочин · 2015/04/08
Энхсайхан ер нь үнэнийг голыг лож хэллээ. Үнэндээ энэ бол ганц тавантолгой биш уул уурхайн бүх том төсөл зогсоно. Ц******даа ч дэлхий монголыг сонирхохоо болино. Үүнийг Энхболд мэдэж л байгаа. Яагаад ингэж төрийн удирдлагууд бие биенийхээ ажлыг чөдөрлөж ард түмэнд хайртай юм шиг хуурамч баг зүүж тоглох болов. Ингэж сонгуульдаа бэлтгэх аргыг Шонхорууд хийж эхэлж байгаа чинь таалагдахгүйгээр барахгүй хөгжлийг чөдөрлөж улс орны нэр хүндийг унагааж байна шүү.
Зочин · 2015/04/08
tegbel anhnaasaa ih hurlaar shiidne gehgui yasan yum be iim baibal yaj gadaadiinhorongo oruuia****t itgeh yum be enhbold dargaa
Зочин · 2015/04/08
populizim hiij ard tumniig hohiroohoo boli ta nariin s*** nd chini ard tumen hohirj bid bid ajiltai orlogtoi baihiig husej bain
Бат · 2015/04/08
З.Энхболдыг огцруул.Монголийн ард түмэн ажилтай баймаар байна.Төрийн өмчөөр гэдэс чинь цатгалан байна,ард түмэн өлсөж байна.
Зочин · 2015/04/08
ардчилсан намын фракцууд монгол улсын эдийн засагыг сүйрүүлж байна. Энхболдын хажууд Энхсайхан том эдийн засагч шүү дээ. Энгэ хүнд итгэж байна.
Зочин · 2015/04/08
saihanbileg,enkhsaihan 2 hariutslagagui ym hiij bna ard n elbegee,bayartsogt 2 zaavarlaj bgaa dandaa gadniihand ashigtai mongold ymar ch ashiggui geree hiij bgaa n henii daalgavar ve bas ****an avilga avaad bayariin araas amerik ruu zugtana
Зочин · 2015/04/08
zasgiin gazar dangaaraa shiidchiheer UIH ni jijgerch Enkhbold bolood gishuudiin ner hunded naaldah naaldats baihgui bolchih geed UIH aar heleltseh bolloo.oorsdiinhoo zardlaar Beejin yvj gereend gariin usgee zuraarai.ingej saad boloh baisan yum bol anhnaasaa yah gej zasgiin gazriig dangaar ni shiiduuleh erh ogson yum be.
Зочин · 2015/04/08
Ingeed ene ajil dashiin shoog bolovoo hoorhii.....