УИХ дахь “Шударга ёс” эвслийн  бүлэг уламж­лал ёсоор эвслийн дэмж­лэгтэйгээр Засгийн газарт орж ажиллаж буй сайд, дэд сайдуудын мэдээллийг сонсдог. Үүний дагуу тус бүлгийн хуралдаанаар БОНХ-ын дэд сайд Б.Тулга салбарынхаа талаар мэдээлэл хийжээ.


Бүлгийн  дарга  Н.Бат­цэрэг “Сүүлийн жилүүдэд ногоон хөгжил гэж ярьж байгаа ч эдийн засаг улам түрэгдэж буй энэ үед тус яам нь байгаль орчин, ой, усны засаглалыг хэрэгжүүлэх цаг болсон байна” гэв. Түүнээс МҮАН-ын ээлжит хуралдаан хэзээ болох талаар тодрууллаа.
 

-МҮАН засгаас гарна гэх яриа байна. Ер нь МҮАН-ынхан хэзээ хуралдах вэ?

-Би ОХУ-д томилолтоор яваад ирсэн. Одоохондоо намынхаа зарим хүмүүстэй уулзаж амжаагүй байна. Намынхантайгаа уулзаж байж хурлын товыг тогтоно, намын дарга нар төлөвлөж  байгаа байх. Манай нам жил бүрийн цагаан сарын дараа хурал­даж, жилийнхээ ажлын талаар ярьдаг. Гэхдээ цагаан сараас өмнө манай намын бүгд хурал болох байх.

 

-Тэгвэл засгаас гарах талаар хурлаараа ярих уу?

-Намын Бүгд хурлаас өмнө удирдах зөвлөл хурал­даж, хэлэлцэх асуудлаа то­хирно. Ер нь М.Энхсайхан гэдэг хүнийг бид ажилд оруулаагүй. М.Энхсайхан МҮАН-ын дарга, шинэч­лэлийн Засгийн газарт орсон намын удирдлагын хувьд нам хоорондын харилцааны явцад тодорхой албан ту­шаалд томилогдсон. Түүнээс биш ажилд орчихоод гомдоллоод байгаа юм биш. Үүнд улстөрийн харилцаа явагдаж байгаа. Мэдээж, Бүгд хурал дээр энэ талаар яригдах байх.