“Ноён ногоон” -ы ханш унаж, юань элбэгшив
2015/04/20
Он гарсаар ам.доллар өссөн. Өнгөрсөн сард 2000-т хүрэх шахаад байсан ханш өнөөдөр буурч 1970 төгрөгтэй тэнцэв. Мэдээж хангалттай сайн буугаагүй ч гэлээ уналтаар буурвал сайн хэрэг.
Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 4.2 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Тодруулбал, өмнөх сарынхаас дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байгаа аж.
Үнийн дүнгээр тооцвол, нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, I зэргийнх 900-1300 төгрөг, II зэргийнх 750-970 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, I зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Харин төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.2 хувь, луувангийн үнэ 0.7 хувь, сонгины үнэ 0.4 хувиар өсч бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байгаа аж.
Гадаад валютаа дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг жамтай хойно тун удахгүй буурна биз гэж найдъя.
Өнгөрсөн долоо хоногийн дуудлага худалдаагаар банкууд 1982-1982.95 төгрөгийн ханшаар 6.65 сая ам.доллар худалдах санал Монголбанкинд ирүүлж, 319.30 төгрөгийн ханшаар таван сая юань Төвбанкинд худалдах санал тавьсан. Гэвч Монголбанк доллар ч, юань ч худалдаж аваагүй юм.
Зах зээлд валютын илүүдэлтэй байгаа учраас ханш буурах нь мэдээж хэрэг. Сүүлийн нэг жилийн хугацаанд “ногоон”-ы ханш буурсан сар үгүй. “Найман шарга” худалдааны төвийн ченжүүд ам.долларыг 1968 төгрөгөөр худалдан авч, 1973 төгрөгөөр зарж байна. Өнөөдрийн байдлаар Хятадын юанийг 315 төгрөгөөр худалдан авч, 316-аар борлуулахаар зарлажээ. Харин арилжааны банкууд 1959-1962-оор авч, 1977-1981 төгрөгөөр зарж байна.
Ийнхүү зах зээлд юань элбэгшиж байгаагаас үүдэн юанийн ханш буурав. Үүнийгээ ч дагаж "ноён ногоон уналтанд" орж буй. Өдгөө ноолуурын цаг эхэлж байгаатай холбогдуулан урд хөршөөс их хэмжээний юань оруулж ирж байгаа нь дамжиггүй.
Х.Даваа
Зочин · 2015/04/21
xyaraduud nooluur avaxaar ugaasaa l do**** jaaxan buudag sh dee
Зочин · 2015/04/21
Do****iin hansh baga hemjeegeer buurlaa gej bichih heregtei yum baina.
msh sain · 2015/04/21
naimaa hj vzeegui yumnuud 10 togrogoo buurah nemegdeh yamar yalgaataig medehgui bj bidend haregti un****d yum oilgodgoggui yjmuu
Зочин · 2015/04/21
http://theinvitepay.com/?ref=2744 ene haygaar burtguuleed orlogoo nemegduuleerei amjilt
Зочин · 2015/04/21
Тэнэг тэнэг комет бичиж доромжлуулж өөртөө ****** энерги шингээж гуйлгачин царайлж явах сайхан байдаг юм байхдаа зайлуул,
Зочин · 2015/04/21
chi uuruu bitgii ****. ajilgui nov sh chn hudalaa hun muulj suuhaas hezeech ugaasaa 1000 hurehgui shd ***** yumuu h****aa yum yamar ch medleg bhgui durak chn
өндөр болгох нууц · 2015/04/21
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮
Зочин · 2015/04/21
ДОЛЛАР УНААД УНААД ҮХСЭН 1000 ХҮРЭХГҮЙГЭЭС ХОЙШ ЮУ ХУЦААД БАЙНАА ЮУМ