“Төрөл арилжсан” Соло шүүгчээр ажиллана
2013/02/05
“Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонго “Universe best song-2013” тэмцээний хөндлөнгийн шүүгчээр ажиллах болжээ. Энэ нь цаанаа ч нарийн учиртай гэнэ.
Соло өмнө нь хэд, хэдэн удаа гоо сайхны мэс засал хийлгэсэн хэмээх хэл аманд өртөж байсан ч тухай бүрт нь үгүйсгэсээр өдийг хүрсэн.
Гэвч “олны үг ортой” гэгчээр “олон хэлүүлж байхаар үзээд алдъя” гэж бодсон уу, тэрбээр оны өмнөхөн 7000 ам.доллараар өөртөө хөрөнгө оруулж, “төрөл арилжсан” мэт өөрчлөгдсөн билээ. Ийнхүү эрс өөрчлөгдсөн Солон цаашид хамтлагийнхаа өнгө төрхийг илэрхийлэхээр болж байгаа аж.