2015 оны 04 дүгээр сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 11-13 градус дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.