Ц.Нямдорж: Намайг маажаад нэмэргүй
2013/06/06
УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байхдаа томоохон гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх хэргээр АТГ-т шалгуулахаар хандсан гэсэн мэдээлэл гараад байгаа билээ.
Тиймээс уг асуудлын талаар хэвлэлийнхэн өчигдөр УИХ-ын дэд дарга Л.Цог болон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нараас тодруулсан юм.
Ингэхэд УИХ-ын дэд дарга Л.Цог "Би шалгуулахаар өгдөг хүн нь биш. Өгөх ёстой хүмүүс нь өгөх байх" гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дараахь хариултыг өглөө.
-Таныг Хууль зүйн сайд байхдаа МИАТ-ийн болон бусад томоохон хэргүүдийг нуун дарагдуулсан гэж АТГ-т шалгуулахаар өгсөн гэсэн. АТГ-аас танд ямар нэг мэдээлэл өгсөн үү?
-АТГ-т өгсөн гэж хэвлэлээс уншсан. Намайг АТГ-т өгсөн гээд байгаа Л.Цог, З.Баянсэлэнгэ нар бол хууль мэдэх ёстой хүмүүс. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд Хууль зүйн сайд оролцдоггүй. Хэрэг болгоны дугаарыг прокурор өгдөг. Өөрөөр хэлбэл, таслан зогсоодог эрхийг прокурор эдэлдэг. Хууль зүйн сайд хэрэг шалгаж, мэдээлэл гадагшаа гаргадаггүй. Хэргийн талаархи мэдээллийг зөвхөн мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр гадагшаа гаргана гэсэн хуулийн үг байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө синдром нь хөдөлсөн хүмүүсийн үйлдэл гэж би ойлгож байгаа. Би 1990 оноос хойш хууль зүйн салбарт ажиллаж байгаа. Тэгэхэд би хавтаст хэрэг бариад Хууль зүйн яам, Төрийн ордон руу ордог прокурор харж байгаагүй. Намайг маажаад нэмэргүй шүү. АТГ-аас намайг дуудаагүй л байна.
-Таныг Х.Баттулга сайдаас уучлалт гуйх ёстой гэсэн мэдээлэл гараад байсан. Та уучлалт гуйх уу?
-Дээд шүүхэд давж заалдах өргөдлөө бичээрэй гэж би өмгөөлөгчдөө хэлсэн байгаа. Дээд шүүхэд бүх баримтыг нь өгсөн ч дутуу байна, шалгаж байна гэсэн. Захиалгатайгаар шүүхийн шийдвэр гарсан шүү дээ. Хан-Уул дүүргийн шүүхэд байхад нь би Чингэлтэй дүүрэгт шилжүүлэх хүсэлт гаргасан, үүнийг ёсоор болгосон. Чингэлтэй дүүргийн шүүх, хотын шүүх ямар шийдвэр гаргах вэ гэдгийг би мэдэж байсан. Би энэ үйлдлээрээ Монголын шүүх хэн болсныг ард түмэнд ойлгуулах гэж шүүхээр жаахан тоглож байгаа юм.
-МИАТ, Эрүүл мэндийн сайд, Ё.Отгонбаяр гишүүний хэрэг гээд томоохон хэргүүд илэрч байна. Энэ нь хууль зүйн шинэчлэлийн үр дүн гэж та бодож байна уу?
-Тийм зүйл байхгүй. Энэ хэргүүдийн хувьд эцсийн үр дүн шүүхээр яаж асуудлыг шийдэхээс л бүх зүйл хамаарна. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэнд үл тооцно гээд Үндсэн хуулинд заачихсан байдаг. Шүүхээр асуудал эцэслэн шийдэгдсэний дараа л гэмт хэрэгтэн болно.
Зочин · 2013/07/09
orondoo kino vzengee huuli zasagch
Зочин · 2013/07/09
******doo huuli zasagch *****
Зочин · 2013/06/13
******
Зочин · 2013/06/12
хн,харахаас уур хүрмээр ёозгүй хүн шүү.ингэж өөртөө хэт их итгэх нь нэг бол онц сайн,нэг бол онц ****** л байдаг даа.Аль нь юм болоо
Зочин · 2013/06/06
Хууль, шүүх, прокурорын бүх нүх сүвийг мэддэг хүн шүү дээ. Өөртөө ашигтай байдлаар яаж тайлбарлахаа сайн мэдэж байгаа. Тиймдээ ч ингэж өөртөө итгэлтэй яриж байгаан. Цаадах чинь маш олон хүний нууцыг базцан хүн юм чинь өмөөрөх хамга******** хүн зөндөө биздээ.