Монголчууд спортоороо дэлхийн өнцөг булан бүрт тэргүүлж, Чингисийн удмынхан гэдгээ батлан харуулсаар байгаа. Тэгвэл хацар гоо охид нь олон улсын загварын зах зээлд ч бас ур чадвараа гайхуулж, өөрсдийн гэсэн орон зайгаа бий болгосоор байна.

 

Ийм бүсгүйчүүдийн нэг нь Дашбаярын Нарантуяа юм. Тэрбээр Чех улсад суралцаж байгаа бөгөөд тэндхийн Оюутны мисс шалгаруулах тэмцээнд оролцсоноос хойш загварын мэргэжилтнүүдийн хараанд өртөж, өдгөө загварын ертөнцөд цахиур хагалж явна.

 

Тэгвэл мисс Э.Сэлэнгийн нүцгэн зураг цахим ертөнцийг шуугиулсан дуулиан бүрэн намжаагүй байтал Д.Нарантуяагийн хагас нүцгэн болон ижил хүйстнүүдийн хайр дурлал, билльяардны ширээ болон зочид буудлын өрөөн дэх залуусын халуухан мөчийг илэрхийлсэн зураг чех залуусын харцыг булааж эхэлжээ.