2015 оны 04 дүгээр сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
 агаарын урьдчилсан мэдээ: 
 
 Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Төв, Дорнодын зүүн хэсгээр     14-19 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна.
 
 
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.