Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2015/04/26
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг болон Дорнод Монгол, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд6-11 метр. Шөнөдөө бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэжсекундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойнооссекундэд 6-11 метр, шөнөдөө секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрчшороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 градус, зүүн хэсгээр 19-24 градус дулаан байна.