Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал шийдэгдэхгүй
2015/04/26
Тэтгэврийн мөнгөөрөө аялж зугаалан тэр бүү хэл үр хүүхдүүддээ өвлүүлдэг гэх. Гэтэл манай улсад юун амарч зугаалах сувилалд ч явж чадахгүй байгаа. Залуучууд нь цалингаас цалингийн хооронд, ахмадууд нь тэтгэврийн "зээлтэй". Энэ үзэгдэл хэвийн мэт болоод удаж буй.
Тэгвэл Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулийг шинэчлэх талаар сүүлийн 20 гаруй жил ярьсан ч өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй байна.
Манай улс зах зээлийн баримжаатай нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг тус тус баталж, ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхлээд 20 жил болсон. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоотой.
Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өсчээ. Мөн дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна. Хэрэв тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ний 4.5, 2030 онд 7, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтөй.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Өнөөдөр тэтгэврийн даатгалын санд хуримтлагдсан мөнгө хаачив, шимтгэлийн мөнгө хаашаа орсон бэ гэсэн асуудал урган гарч ирж байна. Үнэн хэрэгтээ нэг ч төгрөг хуримтлагдаагүй байхгүй юу.
Ганц манайд ч биш дэлхийн маш олон улс орон ийм хувилбараар явдаг. Хуваарилалтын зарчмаар л явдаг юм. Цаашдаа энэ хэвээр яваад байх уу гэдэг асуудал урган гарсан. Хоосон хууль баталчихаад яваад байж болохгүй гэдэг үүднээс хуулийг шинэчлэх шаардлага бий боллоо. Миний хувьд салбар хариуцаж байгаа сайдын хувьд нэрийн дансны хуримтлал бий болгоё, хуулийг хэрэгжүүлэх бодит нөхцлийг бий болгох ёстой гэдэг үүднээс ажилласан. Нийгмийн даатгалын сан тэр дундаа тэтгэврийн нэрийн дансыг мөнгөжүүлэх ажлын хэсэг Засгийн газраас гарч Монголбанк, манай яам, бусад холбогдох яамдууд хамтраад ажиллаж байна" гэлээ.
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Н.Номтойбаяр гишүүн "Ахмадуудаа тэтгэврийн зээлийн хүүний дарамтаас салгах боломж бий" хэмээж байсан удаатай. Тэгвэл уг асуудал шинэ хуулийн шинэчлэлийн асуудлаар шийдэгдэхгүй гэдгийг С.Эрдэнэ хэлсэн юм.
Учир нь аливаа улс оронд тэтгэврийн зээлийн асуудал нь хуулиар зохицуулагддаг аж. Гэтэл манайд ийм хууль байхгүй болохоор хэрэгжүүлэх боломжгүй юм байна.
"Нөгөө талаар тэтгэвэр гэдэг маань өөрөө юу вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ бол барьцаа хөрөнгө биш. Тэтгэвэр гэдэг маань тухайн хүн өндөр настай болоод хөдөлмөрийн чадвар нь буураад, эрүүл мэнд гэх мэт янз бүрийн шалтгаанаар ажлаа хийж чадахгүй болсон тохиолдолд тэр хүний амьжиргааны баталгаажих төвшинг бууруулахгүй байх, өдөр тутмын хэрэгцээг нь хангах зорилгоор төрөөс өгч байгаа “тэтгэмж” байхгүй юу.
Ажил олгогчоос хуримтлагдсан хуримтлалаар нь эргээд тэтгэвэр өгч байгаа зүйл шүү дээ. Гэтэл тэрийг нь барьцаалаад зээл олгоно гэхээр ойлгохгүй байгаа юм. Бид судалгаа хийж үзсэн. Тэтгэврийн зээл авч байгаа ахмадууд үнэхээр идэх хоолгүй, өмсөх хувцасгүй болчихоод зээл авдаггүй юм байна.
Бараг 70 орчим хувь хүүхдийн сургалтын төлбөр, машин, орон сууцны зээлд хандивлах, хүүхдүүдийнхээ бизнесийг дэмжих зэрэгт авдаг. Тэр битгий хэл цөөнгүй ахмадууд зээлийг журамлаж, хуульчлаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл тэд хүүхдүүдийнхээ дарамтад орж байна.
Ээж, аав зээл аваад өг, ийм мөнгө хэрэгтэй байна, өрөнд орчихлоо гэх мэтээр дарамталсаар байгаад зээл авахуулдаг тохиолдол ч их байгаа" хэмээн С.Эрдэнэ сайд онцлов.
Анх тэтгэврийн зээлийн хүү 2.5 хувьтай байж удалгүй зээл авагчдын тоо нэмэгдсэнээр зээлийн хүү буурч. Өнөөдөр сарын 1.5 жилийн 18 хувь боллоо, тэтгэвэр авагчдын тоо өндөр хэвээрээ л байгаа гэнэ. Хүү дахин бууруулвал тэгтгэврийн зээл авагчдын тоо ихээр нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзжээ.
Судалгааны дүнд 10 гаруй хувь нь л хэрэгцээндээ буюу эмчилгээ хийлгэх, сувилалд явах зэрэгт зарцуулахаар авсан байгаа. Нөгөө талаар Үндсэн хууль зөрчигдөж байдаг. Зөвхөн тэтгэвэр авагч ч биш. Хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт тэтгэвэр, тэтгэмж авч байгаа иргэд бид тэтгэмжээ барьцаалж зээл авна гээд эхэлбэл яах вэ. Монгол Улс зээлийн орон болно биз дээ. Зээлийн бодлогоор халамжийн бодлого явуулдаг орон болчихвол яах вэ. Хуулийн үндсэн зорилго өөр учраас үндсэн зорилгоо хангах, хамгаалах бодлого явуулах ёстой юм. Тухайн үедээ өөрийнхөө рейтингийг өсгөөд хүүг нь бууруул гэж шаардлага тавиад явж болно л доо. Гэвч бодлогоо хамгаалах нь чухал аж.
Зочин · 2015/04/27
zeel avna uu bna uu ter ymar hamaa bnaa zah zeeliin niigem shuu dee.ooriihoo hariutsa***** ulsad buu tohoo ard iegedee archaatai amidar.avah estoi tetgevree l avna shuu dee.
Зочин · 2015/04/27
Үнэндээ зээл авахаас өөр алга байхгүй байна шүү дээ . . Бага тэтгэвэр авдаг учраас бараг жилээр нь аваад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Тэтгэврийг боддог тэр коффц-г өөрчилээд тэтгэврийг дахин бодож болдоггүй юм байх даа Тэр итгэлцүүр гээд байгаа коффцент нь аль соц нийгмийн үед гаргасан тоо шүү дээ
Зочин · 2015/04/27
bitgii uls orniii sanhuugiin baiguullaguudaar toglood uls tor hiitsgeeged bgaarai populistuudaaa.sanhuugiim edleggui baij
Зочин · 2015/04/27
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/27
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/27
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
өндөр болгох нууц · 2015/04/27
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮