“Энержи Ресурс” компанийнхан гишүүдийг хүлээн авч уулзан захиасаа захижээ
2015/05/04
Тавантолгойн ордыг хөдөлгөх консорциумд багтсан Монголын “Энержи Ресурс” компанийнхан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдийг хүлээж авч уулзан Тавантолгойн гэрээний төслийг дэмжээд өгөхийг хүсчээ.
Уг асуудлаар улс төрд суудалтай, суудалгүй намуудаас эхлээд Монгол даяараа талцаж буй энэ цагт тэд мэдрэмжтэй үйлдэл гаргав.
Одоо бүх зүйл УИХ-ын дээр шийдэгдэнэ. Тиймээс үүнээс өмнө шийдвэр гаргах хүмүүсийг нь хүлээж авч уулзан эртнээс захиа, занаагаа хэлсэн нь энэ аж.Хятадын төрийн өмчит “Шенхуа” компани “Энержи Ресурс” компанид Тавантолгойн хувьчлалд оролцуулахгүй бол манайхан уг ажилд оролцохгүй гэдгийг сануулсан гэдэг. Үүнээс үүдэн Тавантолгойн 51 хувийг “Энержи Ресурс” ХК, Хятадын Шинхуад 49 хувийг хувьчлуулах заалтыг гэрээнд тусгасан байжээ.
Тиймээс “Энержи Ресурс” компанийхан уг асуудлыг УИХ-ын гишүүдтэй уулзах үеэрээ ярилцсан байх магадлалтай байгаа юм.
Гэхдээ гишүүд тэдний захисаны дагуу байх уу, үгүй юу гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.Одоо үүсээд буй нөхцөл байдлыг харвал гишүүд Тавантолгойн гэрээг энэ хэвээр нь батлаад явуулахгүй нь тодорхой байгаа юм.
Тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Тавантолгойн 51 хувийг “Энержи Ресурс”-т биш “Эрдэнэс Тавантолгой”- д эзэмшүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Сонирхолтой нь намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг бүлгийн ихэнх гишүүд дэмжиж байгаа сураг байгаа юм.
Тиймээс ч уг төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой юу, үгүй юу гэдгийг шийдэх ажлын хэсгийг гарган ажиллаж буй. Тус ажлын хэсэгт Л.Эрдэнчимэг, А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нарын гишүүд орсон. Дээрх хүмүүсийн хувьд Тавантолгойн гэрээг эсэргүүцэгчид.
Үүнээс гадна МАХН уг гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэд ч мөн Тавантолгойн 51 хувийг Төр эзэмших ёстой, тэгэж байж иргэдийн хувьцаа идэхжинэ гэж байгаа билээ.
МАН дотор ч уг гэрээг эсэргүүцэгчид байгаа гэх мэдээлэл байна.
Тэгэхээр “Энержи Ресурс”-ийн УИХ-ын гишүүдэд захисан захиа биелэлээ олох эсэх нь их эргэлзээг дагуулж байна.
Т.Энхэлээ
Vika · 2015/05/04
Энэ асуудлын гарцыг бүгдээрээ хэлэлцэх хэрэгтэй, хэн нэгэн нь дур мэдээд булааж аваад шийдчихдэг асуудал биш шүү дээ. ЗГ, УИХ тэр бүү хэл ерөнхийлөгч хүртэл үүнд санаа бодлл илэрхийлэх хэрэгтэймдаа уг нь
Зочин · 2015/05/04
Ard tumnii dund mash ih ergelzee huleelt uusgej bgaa ene asuudliin uchriiig oilgii gd ch oilgohoo blaa hen durtau n yridg blj chddim bl bvgd niileed shiideh heregtei
Зочин · 2015/05/04
Zuw shdee UIH tavantolgoig demjeed uguh heregtei shdee uylaaa gd yu uurchlugduhw dee
Зочин · 2015/05/04
“Энержи Ресурс”-ийнхан ийм том асуудлыг толгой даан шийдэхэд арайл хүнддэх болвуу. УИХ нь шийдэж чадахгүй бсааар эд нар шийдэж чадлаа юу. Тавантолгой одоо бөмбөг үү