Таны нүүрний хэлбэр яг ямар вэ гэдгийг та мэдэх үү? Энэ нь тодорхойлоход нилээд хэцүү байдаг. Тэгвэл доорхи зүйл танд нүүрний хэлбэрээ тодорхойлоход тань тусална.

 Зууван

Магнай эрүүнээс өргөн, шанаа өргөнтэй, эрүү нь доошоо нарийссан.

 

Бөөрөнхий

Нүүр дээрээс доошоо хүртэл өргөн. Гэхдээ эрүүрүүгээ жоохон нарийн байж болох ба хацар хэсгээрээ хамгийн өргөн байдаг.

Гонзгой

Нүүр дээрээсээ доошоо маш урт. Магнай, шанаа бүгд нэг хэмжээнд байдаг.
Зүрх

Нүүрний доод хэсгээр нарийн, шанаа, магнай хэсгээр өргөн. Зуувантай адил эрүүрүү маш нарийн.

Дөрвөлжин

Нүүрний өргөн болон урт яг адил. Магнай, шанаа, нүүрний доод хэсэг яг адил хэмжээтэй.

Алмас

Шанаагаар хамгийн өргөн, магнай хэсэг болон нүүрний доод хэсэг адил хэмжээтэй.
Гурвалжин
Зүрхэн хэлбэрийн нүүрний эсрэг нь буюу толгойн дээд хэсгээр нарийн.

Тэгвэл одоо таны нүүрний хэлбэрт ямар үсний засалт таарах вэ?
• Зууван нүүрэнд: Та их азтай хүн юм. Таны нүүрэнд бараг бүх л төрлийн үсний засалт сайхан харагдана. Богино, урт аль нь ч танд сайхан харагдана. Яагаад гэвэл таны нүүр зөв хэлбэртэй гэсэн үг. Харин та нүүрээ далдалах ямар нэг үсний засалтыг бүү сонгоорой. Энэ нь таны нүүрийг далдалж сайхан харагдуулахгүй.

• Бөөрөнхий нүүрэнд: Үсээ давхарга буюу шатаслан хэлбэрээр 2 талаа нүүрэндээ ойр байдлаар засах хэрэгтэй. Энэ нь таны нүүрийг урт харагдуулах болно. Гэхдэ бөөрөнхий нүүрэнд богино үс ч, эрүүнээс илүү гарсан үс ч гэсэн сайхан харагдана. Мөн челка танд сайхан харагдана.

• Зүрхэн нүүрэнд: ийм хэлбэрийн нүүрэнд богино, эрүүний хавьцаах үс сайхан харагддаг.

• Дөрвөлжин нүүрэнд: богино болон дунд зэргийн хэмжээний үс зүгээр ба бага зэргийн шингэн челка  тохирох ба мөн бага зэргийн долгионтой байвал таны нүрийг зөв хэлбэртэй харагдуулдаг. Хэрвээ таны үс шулуун бол бага зэрэг долгионтуулах хэрэгтэй. Харин танд урт шулуун үс ер зохихгүй.

• Гурвалжин нүүрэнд: богинохон үс нь таны нүүрний доод хэсгийг тэнцвэржүүлэх ба өтгөн үс танд их тус болно. Мөн үсээ нилээд шатлаж өгөх нь таны дээд хэсгийг өргөн болгож харагдуулна. Аль болох нүүрний доод хэсгээ нарийн харагдуулах засалтыг сонгох хэрэгтэй.

• Гонзгой нүүүрэнд:богино болон дунд зэргийн үс танд таарах ба шингэн челка танд сайхан харагдана. Энэ нь таны нүүрийг урт харагдуулахаас зайлсхийж чадна.

Хэрвээ та туранхай, жижиг нүүртэй бол үсээ аль болох ороож, долгионтуулах хэрэгтэй.
Харин та том хамартай бол үсээ дээшээ шууж засах юм бол таны хамар бараг мэдэгдэхгүй байх болно.