Сонгууль болохоор л хэлмэгдүүлдгээ болиоч ээ
2013/06/09
Сонгууль дөхөхөөр л өрсөлдөгчдөө барьж хорино, өч төчнөөн мөнгө төгрөг идсэн ууснаар нь цоллоно. Хүний санаанд багтамгүй мөнгөний тоо хэлж, ард түмнийг толгой сэгсэрч. жигшихэд хүргэнэ.
Тэгээд сонгууль дуусахаар шоронгоос суллаж явуулна. Түүнийхээ дараа бид буруу зүйл хийжээ хэмээн “иргэн тэр” ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэх залруулга ч гаргахгүй. Хувь хүний эрхэнд ноцтой халдсан ямар ч хаашаа нийгэмд амьдраад байна вэ бид. Энэ хооронд нэг удаагийн ялалтын төлөө хууль бусаар зүтгэсэн увайгүй улстөрийн хүчний дүр төрх улам л тодорно. Тэр тусмаа үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд харааж зүхмээр зүйл олон байгааг улам л мэдрүүлнэ. Яахав, бид өнгөрсөн 20 жилийн туршид мөнгө тарааж, нэгнээ гүтгэх, эгэл иргэдээ буудахаас эхлээд олон янзаар сонгууль хийж үзлээ. Сонгуульд ялагдсан улстөрийн хүчин нь таван хүнээ буудан хороож бухимдлаа тайлна. Харин энэ бүгдээ далдлахын тулд тушаал авсан хүчний байгууллагын дарга нарт ял өгчихнө, маш амархан. Хагалгаанд орж, үхлийн ирмэг дээр байсан ч огт тоохгүй, арьсаа хамгаалахын тулд эрүүл мэндийг нь бүү хэл цаашид амийг нь ч золиод л өнгөрнө. Ийнхүү 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөрс сууриа тавьсан энэ үзэгдэл 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгоход ид хүчээ авч байна. Өнгөрөгч 2012 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах ажиллагаагаар эхэлж байв. Өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрсөлдөгчөө замаасаа зайлуулах үүднээс Н.Энхбаярт зохиомол хэрэг үүсгэж, түүнийг баривчилсан тухай өмгөөлөгч С.Нарангэрэл тодорхой баримттай ном хүртэл хэвлүүлсэн учраас би үүнийг дурдах шаардлагагүй. Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө шүүх эрх мэдлийг атгасан төрийн тэргүүн маань томоохон кампанит ажил зохион байгуулав. Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатад 2.6 жилийн хорих ял оногдуулан хорих анги уруу ачсан ч буцаагаад гэм зэмгүйг нь тогтоон суллав. Чухам ямар гээчийн тоглоом бэ гэдгийг сонгогч олон дараа нь мэдсэн байх. Уг нь хорих болсон үндэслэл нь Орхон аймгийн цэнгэлдэх хүрээлэн барих тендерийн асуудал. Таван тэрбумын тендер авсан ч зориудын томилогдсон мэргэжлийн экспертүүд хоёр тэрбумын хөрөнгө оруулалтаар барьсныг тогтоосон гэх үндэслэлээр ял оноож, тэгээд улстөрийн тоглоом болгон суллаж байв. Орон нутагт энэ мэт кампанит ажлыг өрнүүлж, сонгогч олны сэтгэл зүйд нөлөөлөхийг ихэд хичээсэн. Олон ч хүнийг хохироосон доо. Түүнчлэн МАН-аас Дорноговийн тойрогт нэр дэвших эрх өвөртлөөд байсан “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг намынхаа Бага хурлаас нэр дэвших эрхийн мандатаа аваад гарч ирэхэд нь баривчилсан. Харин сонгууль дууссаны маргааш буюу зургадугаар сарын 29-нд сулласан гэдгийг бид бүхэн мэднэ. Энэ бүгдийг баривчилж хорихын зэрэгцээ МАН-ын тэр ч төдөн тэрбум төгрөг идсэн уусан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа больсон. Нийслэлийн прокурорын газар түүхэндээ анх удаа мэдээлэл хийж, гол төлөв өрсөлдөгчдийн хаягтай гэх хэргийг нийтэд удаа дараа мэдээлэв. Урьд өмнө хэзээ ч ийм зүйлийг нийтэд мэдээлж байсангүй. Хийгээгүй энэ мэт зохиомол хэргийг бүү хэл хийчихсэн хэргийг мэдээлэх зориг байсангүй. Нийгэм тэр чигтээ гэмт хэрэгтнүүдийн үүр болсон мэт, иргэдэд луйварчин, хулгайч эрх баригчидтай байсан гэх ойлголтыг өгөхийн төлөө Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллага гол ажиллагаагаа чиглүүлж байв. Худалдагдсан, томилогдсон эрх мэдэлтнүүд авлигын гэх том малгай дор гол төлөв зохиомол хэргүүдийг нийтэд удаа дараа ийн мэдээлсээр байв. Худлаа намтар үүсгэхдээ дөхөж байж, сая нэг юм УИХ-ын сонгуулийг ардаа хийсэн. Магадгүй, үүнийх нь үр дүн байх. Ардчилсан намынхан луйвардаж байж сая нэг 31-хэн суудал авав. Хэд хэдэн тойрогт гарсан маргаан өнөөг болтол шийдэгдээгүй. Өвөрхангайгаас эхлээд луйвардаад авчихсан сууж л байна. Суудлынхаа тоог нэмэх гэж тэр шүү дээ. Тодруулбал, “АПУ”- гийн Г.Батхүү, “Монгол шуудан”- гийн хэмээн алдаршсан Д.Зоригт нарыг нэрлэж болно. Ийнхүү УИХ-ын сонгуулийн шилийг дарж, дараагийн томоохон кампанит ажил эхэлсэн. Ардчилсан нам ч төрийн эрхийг авлаа. Шүүх засаглалтайгаа хүч хавсран хоёрдугаар ээлжинд Орон нутгийн сонгууль угтсан их ажиллагааг нөрүүхэн эхлүүлэв. Увс аймгийн Засаг дарга асан А.Цасчихэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх гээд АН-ын УИХ-ын сонгууль дамжин, орон нутгийн сонгуулийн золиос бологсод цөөнгүй. Орон нутгийн сонгуулийн үр дүн ч энэ утгаараа АН-ын талд эргэв. Энэ үед Баянзүрх дүүрэгт дахин санал хураалт болж, Сонгинохайрханы дахин санал хураалтын маргаан, шүүх прокурорын шат дараалсан төлөвлөгөөт ажил гээд ёстой л “орондоо орох завгүй олзолдон тэмцэж” гэдэг шиг л байв. Өвөрхангайн тойрогт илт давуу ялалт байгуулсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг түдгэлзүүлж, АН-ын ялагдал хүлээсэн хоёр нэр дэвшигчийг хууль бусаар тангараг өргүүлэх, албан тушаалын наймаа газар авч, олон гэм зэмгүй хүмүүсийг гудамжинд гаргахаас эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэд гараа хумхиад суусангүй. Ажиллагаагаа явуулсаар байв. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа өрнөж байхад тэдний төлөвлөгөөт ажиллагаа ид эрчээ авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг баривчлав. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг баривчлав. Монголд байхгүй нэгнийг нь интерполоор эрэн сурвалжилж байна гэх сүржин мэдээллийг зориудаар хэвлэлээр удаа дараа цацаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ийнхүү мөн л баривчилгаа, цус нулимсаар өрнөж байна. Энэхүү баривчилгаануудтай ганзага нийлүүлж байгаа хар пиар ч газар авсан. Өрсөлдөгч намынхны автомашины гаражаас машин машинаараа мөнгө гарсан гэх баримттай эсэх нь мэдэгдэхгүй мэдээлэл ч нийгэмд түгээж байна. Хэдхэн хоногийн дараа сонгууль болж өнгөрнө. Ийм кампанит ажил өрнүүлсэн Ерөнхийлөгч ялах эсэхдээ эргэлзэхгүй байгаа. Учир нь эргэлзэхгүй байх шалтгаанууд бий. Нэгдүгээрт, автомат машиндаа найдна, хоёрдугаарт, шүүх эрх мэдлийн байгууллагтаа найдна, гуравдугаарт, засаглаж байгаа намдаа найдна, дөрөвдүгээрт, хууль бус томилгоонд оруулсан албан хаагчдаа итгэнэ гээд олон итгэлцэл дээр сонгуулийн ажиллагаа явагдаж байгаа. Гагцхүү энэ мэт хууль бус ажиллагааг явуулж байгааг ойлгож байгаа ард түмэнд итгэх эрх түүнд байхгүй. Хэзээ ч байхгүй. Сонгууль болохоор л гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдгээ болихгүй бол таны зам хаагдаж байна.
С.БАЯР
news · 2013/07/09
zYo*Kz Enjoyed every bit of your blog article.Really looking forward to read more. Really Cool.
Зочин · 2013/06/10
С.БАЯР bichsen genee . hahahahahha mongolchuud sersen shdee . nyd ni neegdsen shdee.
Зочин · 2013/06/10
Luivarchid barigdah shiitgelee awah estoi . chi luivarchin uym uu hahahahahhaha ***i chini shdee . hulgaich bol shiitgelee awna .
Зочин · 2013/06/10
er ni ARD TYMENII ed zyils umch hurungu huulgailsan luivardsan hen ch gesen HULGAICH neriig zyyn huuliin umnu hariuts**** hyleej awah shiitgelee awah bolnooo.
Зочин · 2013/06/10
Ebe gedeg ediin zasgiin aluurchnii gar huliig uls turuus ****uulah heregtei, odoo bolooooshteeee
Зочин · 2013/06/10
Элбэгдоржийн төлөө саналаа өгч болохгүй юм байна даа.Аягүй бол үлдсэн 3 жилийн турш өрсөлдөгчдөө бүгдийг нь шоронд хийх юм байна. Үнэхээр шудрага байгаа бол Баярцогт, Хурц, Гүндалай, Ламбаа,Дэнзэн нараас эхлээд зөндөө луйварчидийг яагаад баривчлахгүй байына вэ