Үнэлгээний ажилчдад зориулсан сургалт болно
2015/05/11
Монголын хохирол үнэлэгчдийн холбоо БНСУ-ын Хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран 05-р сарын 18-23-ны өдрүүдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ талаар Монголын хохирол үнэлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяраас тодрууллаа.
- Монголын хохирол үнэлэгчдийн холбооны талаар танилцуулахгүй юу?
- Манай холбоо Санхүүгийн зохицуулах хорооноос хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй. Манай холбоо гишүүн байгууллагуудаа сургалт, арга зүйгээр хангадаг мэргэжлийн холбоо байгаа. Холбоонд одоогоор 20 гаруй компани байгаа.
- БНСУ-ын Хохирол үнэлэгчийн холбоотой хамтран 05-р сарын 18-23-ны өдрүүдэд сургалт зохион байгуулах сургалтын талаар?
- Монголын хохирол үнэлэгчдийн холбоо БНСУ-ын хохирол үнэлэгчдийн холбоотой хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ. Солонгосоос долоон багш ирэхийн тав нь профессор байгаа.
Сургалтаар ослын улмаас бий болсон хохирлын үнэлгээг хийх. Ослын улмаас нэгдүгээрт эд хөрөнгөд хохирол учирдаг. Хоёрт хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Манайд хүний эрүүл мэнд, амь нас хохирлыг арилгах хууль эрх зүйн орчин байдаг. Тухайлбал ийм заалт Иргэний хуулинд 30 гаруй заалт байна. Үнэлгээ хийгдэж хэвшээгүй учраас энэ заалтууд дутуу дулимаг хэрэгждэг. Үүнийг л арилгаж, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохирлыг үнэлж, тооцох аргачлалыг сургалтаар заах юм.
Сургалт гурван үе шаттайгаар явагдана. 5-р сарын 18-23-ны хооронд тав хоногийн сургалт зохион байгуулагдана. Үүний дараа зайны сургалт явагдаж байгаад 10-р сард дахин таван өдрийн сургалт хийгдэнэ. Энэ удаад ослын улмаас гарсан хохирлыг үнэлэх талаар сургалтад голлон заана.
Сургалтыг хохирол үнэлгээ хийдэг компаниуд болон хуульч, эмч зэрэг хэн бүхэнд нээлттэй юм байна. Сургалтын талаар Монголын хохирол үнэлэгчдийн холбоо болон 8811-6304 дугаарын утаснаас лавлаарай.
.