15 жил гэрлэлтээ батлуулахгүй араар тавьсаар
2015/05/12
Би ухаанаа алдтал дурласан нь өөрөө л буруутай байх даа. Манай хүн намайг анх суухад л уурлаж загнадаг байсан. Одоо болтол голж харааж зүхнэ. Би салах гэхээр нэрээ бодоод бас нөхөртөө хүүхдүүддээ хайртай болохоор 15 жилийг тэсч байна. Одоо болтол надтай гэрлэлтээ батлуулаагүй. Бид 2-ын амьдралын гэрэл гэгээ 4 хүүхэд байна. Би гэж хүн салж чадахгүйгээс хойш хүүхдээ гаргаад цаг хугацааны жамаар явж л байя гэж бодсон. Гэтэл энэ хүн намайг бүр дорд үзэж байх шиг нэг хүүхэнтэй явалдаж байгаа тэгээд 2 хоног гэртээ ирсэнгүй. Би тэр эмэгтэйг нь таних хэдий ч хэрүүл хийж өөрийгөө улам дорой байдалд оруулахыг хүсэхгүй байна. Миний тэнхэл дуусч түүнийг тоохоо больсон. Намайг ингэхэд чи яагаад ингээд байгаа юм яасын энэ тэрээ гэхийн оронд бүүр шоудаад алга болчихдог. Тэгснээ чамайг ийм байхад яаж амьдрах юм гэдэг. Хэрвээ үнэхээр би энэ хүний сэтгэлд би үнэхээр хүрдэггүй юм бол салж нэг л шийд гаргасан. Би өөрийн хайраа амьдралаа олмоор байна.
Зочин · 2015/07/23
Чамд хэлэхэд өөртөө анхаарал тавь нөхрөөсөө салж болохгүй ****** зан гаргах хэрэггүй халамжтай сайхан бай ажил хийдэг ю****** хийдэггүй бол ажилд ор , жоохон айлгаад үзээ ямар нэгэн аргаар эр хүн олон жил болох тусмаа эхнэртэй хайртай болдог юмаа миний зөвлөгөөг дагаад хичээгээд үзээ дараа амьдрал чинь сайхан болно тэр үедээ бичээрэй энд
Зочин · 2015/05/12
өөрийгөө л хамгийн түрүүн өөрчил. бурууг өөрөөсөө хай. нөхөр чинь 15 жил болоход чамайг хаяад явчихаагүй л юм байна шүү дээ. тэхээр бүх шалтгаан өөрт чинь байна шүү дээ. өөрийгөө нэг эргэж хараач.
Зочин · 2015/05/12
яагаад гож шилээд уурлаж заснаад байгаа ийн олсон дээрээ. эмэгтэй хүн чинь өөртөө анхааралж тавьж , гадуур гарж юм үзэж өөрийгөө өөрчил. 4 хүүхэдтэй юм бол салаад дэмий байх. нөхөртөө биш өөртө санаа тавь стилт ээ өөрчилж шал өөр хүн болох хэрэгтэй
Зочин · 2015/05/12
BITII ULGER BICHEED UUR HURGEED BGAACH
Зочин · 2015/05/12
BITII ULGER BICHEED UUR HURGEED BGAACH
Зочин · 2015/05/12
BITII ULGER BICHEED UUR HURGEED BGAACH
Зочин · 2015/05/12
. Хүүхэд жаахан байхад өнчрүүлэх эсхүл хойд эцгийн бараа харуулах хэрэггүй. Хайраас илүү нь чиний хүүхдүүд. Хүүхдээ зөв хүмүүжүүлж бүгдийн боловсролтой болгосон тэр цагт чи жаргана .