Зун болох тун дөхсөн байна. Гэтэл энэ сайхан улиралд та өвдөг болон суганаасаа болоод хүссэн хувцсаа өмсөж чадахгүй байгаа юм биш биз? Одоо тэгвэл үүнээс та санаа зоволтгүй боллоо.

Суга болон өвдөгний арьсыг хэрхэн цайруулах вэ?

Зун болох тун дөхсөн байна. Гэтэл энэ сайхан улиралд та өвдөг болон суганаасаа болоод хүссэн хувцсаа өмсөж чадахгүй байгаа юм биш биз? Одоо тэгвэл үүнээс та санаа зоволтгүй боллоо.

 

Ер нь нүүр, гар болон хөлний арьсанд анхаарлаа тавьж байх хооронд чинь суга өвдөгний арьс чинь халамж нэхдэг юм шүү. Арчилгаа тавихгүй байгаатай холбогдон үхжсэн арьс цугларч харлах тохиолдол их байдаг. Тиймээс гуужуулах үйлчилгээтэй маск тавьж болно. Мөн хуурайшилтаас болдог тул тэжээллэг чанартай маск ч хэрэгтэй.

АРГА – 1:

 

Энэ аргыг макс гэж хэлэхэд хэцүү ч сайн тусладаг. Усанд орохоосоо өмнө нимбэгийг хэд хэд хэрчиж тавина. Усанд орсны дараа хэрчсэн нимбэгээрээ суга болон өвдөгөө сайн үрнэ. Үүнийг өдөр бүр хэрэглэж болно. Нимбэгийг хэрэглэсний дараа заавал усаар зайлах хэрэгтэй, тэгэхгүй бол хуурайшина. Мөн энэ аргыг хэрэглэж эхлэсэн бол үрсэн газраа буюу суга өвдөгний хэсгийг бие үрэгчээр сайтар үрж гуужсан арьсыг унагааж тоё түрхэх хэрэгтэй.

 

АРГА – 2:

Сода ашиглаарай. 2-3 халбага сод дээр бага зэрэг ус эсвэл нимбэгний цэвэр шүүс нэмээд биеийн цайруулах хэсэг дээр 2-3 минут тавина. Усаар сайтар зайлаад гуужуулагч хэрэглээрэй. Энэ аргыг өдөр бүр хэрэглэж болно. Өдөр бүр хэрэглэх тусам хурдан цайрна шүү.

АРГА – 3:

Төмс ч гэсэн арьсыг цайруулах үйлчилгээтэй гэж бодож байсан уу? Төмсөнд нимбэгийг бодвол арай зөөлөн хүчил агуулагддаг тул таны арьс эмзэг бол энэ аргыг хэрэглэж болно. Түүхий төмсийг хэрчиж тавина. Дараа нь цайруулах арьсыг төмсөөрөө 5-10 минут үрнэ. Мөн адил өдөр бүр энэхүү аргыг хэрэглэж болно. Бүлээн усаар зайлаарай.

 

-  Дезодрант хэрэглэхээ зогсоо. Хөлөргөхийн эсрэг үйлчилгээтэй химийн олон бодис агуулсан учир суганы арьс харлахад ихээр нөлөөлдөг.

- Суганы үсийг хусах хэрэггүй. Хуссаны дараа үсний үндэс буюу уг нь үлдээд харлаж харагддаг. Тиймээс вакс сонгоорой.