"Miss Mongolia 2005" тэмцээний тэргүүн байрын эзэн Г.Хонгорзулыг хамгийн намбалаг даруухан мисс гэдэг. Тэрбээр бусдаасаа мэргэжил боловсролоороо илүү дэгүүрт үнэлэгддэг эмэгтэй.

Бага наснаасаа загвартай холбогдсон сайхан бүсгүй маань 16-хан настай байхдаа дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж байсан Монголын анхны мисс. Сүүлийн үед түүнийг хамартаа мэс хүргэжээ гэх мэдээлэл гарсан хэдий ч үүнд даруухан бүсгүй хариулт өгөөгүй байна. Тэр үнэхээр хамартаа мэс хүргэсэн гэж үү. Саяханы нэг өдөр болсон арга хэмжээний үеэр үнэхээр түүний хамар өөрчлөгдсөн нь хараглаж байсныг нуух юун. Ингээд түүний авахуулаад удаагүй байгаа гэрэл зураг мөн одоогоос хэдэн жилийн өмнө үеийнх нь зурагтай харьцуулж түүнийг хамрын мэс засал хийлгэсэн үгүйг уншигч та тунгаана биз ээ.

Д.Ана