Хүүхэд гаргаад гэртээ хэвтээд байх санаатай болчихлоо
2015/05/19
Би эхнэртэйгээ хамт амьдраад таван жил болж байна. Эхнэрийнхээ сэргэлэн, хөдөлгөөнтэй сахилгагүй, цоглог занд нь анх татагдаж байлаа. 2 жилийн үерхэл, хамтын амьдралын эхлэл хэсэг үнэхээр аз жаргалтай сайхан байсан.
Одоо бид гурван хүүхэдтэй. Ойрхон төрсөн тэрсхэн хүүхдүүд болохоор их сахилгагүй. Ихэр юм шиг л гурван шар сөөсгөр залуу байгаа. Одоо бага нь ой хоёр сартай. Хамт амьдарснаас хойш эхнэр маань ажил хийж үзээгүй. Гэртээ хүүхдүүдээ харж байгаа. Одоо тэгсэн ажилд орох талаар ярихаа больчихлоо. Одоо дахиад нэг хүүхэд гаргая гээд гэртээ суух талаар л ярих боллоо. Дахиад нэг хүүхэдтэй болоход асуудал алга л даа. Гэхдээ л эхнэр өдрөөс өдөрт л өөрчлөгдөөд байна.
Уг нь би эхнэртээ буруу өгмөөргүй байна. Гэр бүлээ тэжээж авч явах нь эр хүний үүрэг л дээ. Гэхдээ эхнэр маань нэг л идэвхигүй хүүхдүүдээ хараад л гэртээ хэвтээд байх санаатай болчихжээ. Уг нь ийм хүн байгаагүй ш дээ. Эхнэрээ яаж нэг идэвхитэй болгох уу? Би л ингэж эвдээд байх шиг байна. Тэгэхээр би өөрөө л нэг аятайхан хэлж аргалах байх даа. Фитнесст эсвэл бүжгийн дугуйланд явуулбал яах бол? эсвэл өөр өмнөх шиг нь өөртөө итгэлтэй болгох ямар арга байна?
Зочин · 2015/05/22
za bas tiimerhvv yum boldiim bna hvvhdeen haraad gert bgaa hvn ni muu ner zvvdeg tal bii shvv manai ehner hvvhdee turvvleed 1 jil bolood ajildaa orson tegeed bi hvvhdee haraad agaar salhitai ervvl geed huduu golduu irj ochin 2 3 jil bolj bna getel namaig ajil hii geheer ni ajil haigaad oldohgvi awahgvi bolson bna deerees ni ajil hiih durgvi bolsondogoo
Зочин · 2015/05/22
yu ve 3 huuhed harsanaas ajil hiisen ni hamaagui amar shd ee yuun zgr hevteh ve??? bi neg l tursun gehdee huuhed harah ger ornii ajil gedeg bol tiim ch amar zuil bish. ajildaa orood uneheer saihan bn nergui ajilaas salsan daa!
Урт наст · 2015/05/20
Нөхрийнх нь олж ирж байгаа мөнгө амьдралд хүрэлцээтэй байгаа учраас эхнэр чинь 3 жаахан хүүхэд өсгөх, 4-ийг өсгөх ялгаагүй л байна даа. Хүүхэд илүүдэхгүй. Та хоёр хөгширөөд ирэхээр 4 хүний гар дээр ёстой бөмбөрнө шүү дээ. Хэрвээ амьдрал хэцүү, мөнгө дутмаг, тэр хэрээр дутуу гуцуу, хүүхдээ өлсгөж амьдарвал яалаа гэж хүүхэд цувуулаад байх вэ. Энд чиний эхнэрийн ухаалаг зан харагдаж байгаа бус уу?? Одоо харин олж ирсэн мөнгийг хэрхэн зөв зарцуулах, өсгөх, ц****** нь хийх зэрэг дээр та хоёр ярилцмаар юм шиг ээ. Та хоёрын энэ байдал ёстой асуудал биш. Архичны эхнэр, дарамтлагчийн эхнэр зэрэг хэцүү амьдралтай бүсгүйчүүд зөндөө байна. Энд чиний эхнэр ч жаргаад байгаа юм биш гэж би бодож байна. 3 хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх, хооллож ундлах, угаалга цэвэрлэгээ, хоол хүнс цуглуулах зэргээр гэрийн ажил ямар барагдах биш дээ. Ойрхон гарсан хүүхдүүд зэрэг өсдөг учраас удахгүй та 2 зэрэг ажил хийгээд бүүр ч сайхан болноо. Аз жаргал хүсье.
Зочин · 2015/05/19
гэрт хэвтээд гэнэ шуу тэр 3 жаахан юмыг арчилж дээр нь чиний хоолыг цуглууж чанаж хувцсыг угааж байхад хэвтээд гэж юу яриад байгаа юм идэвхгуй гэж энийг хэлдэггуй юм
Зочин · 2015/05/19
harin tiimee hvvhed haraad gert suuhaar yg iim bolchih yum ajil hiih yumsan gej mesh ih boddog hernee yrnee anaa bi chadah bolvuu nogoo hvvhdvvdiig hen tsetserleg surguulid zooh bilee geed l eldviin yum bodood estoi balai ug ni ajild orood nohor eeljileed hvrgej ogch avaad b,h ni medeej l de tegsen hernee\ nadgvi l bol bvtehgvi yum shig ooroo ajil hiij chadahgvi ch yum shig neg l oortoo itgelgvi idevhgvi bolchihood hvvhdee namar tsetserlegt orhoor yuana da geed gaihaad l b,a eniig unshsan chini bi gantsaaraaa bish yum b,a gedgee medej avlaa
өндөр болгох нууц · 2015/05/19
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .Үнэ : 22 000₮
Зочин · 2015/05/19
Ямар мундаг нөхөр вэ
Ийм эр нөхрүүд олон байгаасай. Эхнэртээ маш их анхаарал тавьж байна, амьдарлаа гэсэн сэтгэл байна. 2уулаа зүтгэвэл орлого өснө хэрэглээ ч өөр болно. Эхнэрээ сургалтанд хамруулаад сайхан ярилцаарай. Амжилт хүсье залуу минь
Зочин · 2015/05/19
gertee udaan suuhaar hun iim bolchihdog yumaa bi ch gesen 1 jil huuhdee haraad suuj bsan ehendee bol hestuu l bdag bsan suuldee dasaad gerees ch garahaas durgui hureed bdag bolchihdogiin bn lee Ehnerteegee yriltsaad l uz gej helmeer bn ezemshsen mergejil ene ter bwal teruugeer ni ajillawal ymar we hu odoo gertee suugaad yg neg geriin awgai bolloo odoo garch orj ajil turul hiij hamt olontoi bol geed heleel uz
Зочин · 2015/05/19
Уг нь насны залууд олон хүүхэдтэй болох сайн ш дэ. Би нөхөртэйгөө бараг жил дараалсан 4 хүүхэдтэй, өсгөх гэж ёстой нусаа хацартаа наадаг байлаа. Одоо харин бараг зэрэг шахуу ту******а гарч, авгай аваад зүгээр юмаа. Авгайгаа оёдол, эсгүүр, хоол гэх мэтийн мөнгө хэмнэдэг сургалтанд явуулсан нь зүгээр байх. Би өөрөө хүүхдүүдийнхээ хувцсыг өөрөө оёж сурсан чинь мөнгөнд их хэмнэлттэй байсан,
Зочин · 2015/05/19
emegtei hvn gert udaan bgad irheer iim bolchihdog ym bnaa xxrtxx itgeh itgel bhgvi neg l sonin bolchihdog ym bn bi ch gesen 5 jil gert baichihlaa garj ajil hiie geheer l neg l hetsvv ymarch itgeh itgel bhgvi gertee l baij baimar sanagdaad bdag bolson. yaj ene baidlasa garah argaa olohgvil bn.
Зочин · 2015/05/19
emegtei hvn gert udaan bgad irheer iim bolchihdog ym bnaa xxrtxx itgeh itgel bhgvi neg l sonin bolchihdog ym bn bi ch gesen 5 jil gert baichihlaa garj ajil hiie geheer l neg l hetsvv ymarch itgeh itgel bhgvi gertee l baij baimar sanagdaad bdag bolson. yaj ene baidlasa garah argaa olohgvil bn.
Зочин · 2015/05/19
uu saihan yumaa 6ehneree idevhjuuleed.manai nuhur bol gertee blgaad l bh sanaatai
Зочин · 2015/05/19
oo saihan ymooo. Yamar ni ingeed gertee bdg bnaa