Х.Тэмүүжин сайд аа, Ц.Нямдоржийн зөв байж...
2013/06/10
Сайдад хаягласан нийтлэл бичих санаа төрсөөр удлаа. Түүнийг олон жилийн өмнөөс мэднэ. Мэднэ гэдэг нь түүний үзэл бодлыг байнга хүндэтгэж явсантай холбоотой билээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Тэмүүжин гэх залуу хувь хүний эрх чөлөөг хамгаалж хүндэтгэсэн нэг л өөр өнцөгтэй нийтлэл бичиж эхлэх үеэс байнгын уншигч нь явсаар ирлээ. Х.Тэмүүжин шиг сэтгэж, Х.Тэмүүжингийн үзэл бодлын ертөнцөөр аялахын тулд либертари үзэл гээчийг уншиж түүгээр өвдөж, тухайн үзлийг тунхаглагч (Х.Батчулуун доктор, “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн, Ж.Нэргүй, Э.Бат-Үүл...) нартай уулзаж лекцийг нь сонсож, Айн Рэндийн ертөнцөөр аялж эхэлсэн маань 2004 он юм. Миний ойлгосоноор либертари үзэл бол хувь хүний эрх чөлөөг дээдлэгч, хувь хүний нэр хүндийг эрхэмлэгч, хувь хүний үзэл бодлыг хязгааргүй тийш хөтлөгч гарааны зурвас билээ. “Хэрвээ чи хүн болж төрсөн бол хөндлөнгөөс хэн ч чиний эрх чөлөө рүү халдах ёсгүй.
Чи бас өөрөө бусдын эрх чөлөө рүү түрэмгийлэх ёсгүй “ хэмээх энэ философийг би Айн Рэндээс ойлгосон. Ардчилсан үзэлтэй ойрхон ч ялгаатай нь олонхиороо цөөнхөө барьж иддэггүй зарчим нь надад үнэн таашаалтай байдаг. Тийм ч болоод “Ардчилал бол хоёр чоно, нэг хонь гурвуулаа оройн хоолондоо юу идэхээ санал хураалтаар шийддэг” гэсэн ёгтлолыг би үнэн гэж боддог. Нийгмийн харилцаанд амьдарч байгаа болохоор дээрх сонгодог үзэлд тэр болгон тууштай байж чаддаггүй ч зарчимаа болгож амьдрахыг хүсдэг. Бүр цаг минут тутамд хүсдэг. Хүсэхийнхээ хэрээр шунадаг. Тийм ч болоод ардчилал нэрэнд, Ардчилсан намыг сохроор дагаж давхилгүй жолоогоо татаж чадсан юм. Тийм ч болоод ардчиллын алаг туган дор хийж буй түрэмгийлэл бүрийг тэвчин өнгөрүүлж чадах дархлаа минь устсаар байна. Энэ бол Айн Рэндийг, Х.Тэмүүжинг таньдаг болсон 2004 оноос миний сэтгэхүйд бий болсон ухамсар юм. Магадгүй хамгийн том олз минь юм. Харин өнөөдөр есөн жилийн дараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, либертари үзэлт Х.Тэмүүжинд хандан энэ баяцхаан түүхээр түрээ барин үүнийг бичиж сууна. Х.Тэмүүжин сайд аа, та хувь хүний эрх чөлөөг дээдлэгч байсан биш үү. Та үзэл бодлын чөлөөт ертөнцийн нэг туг нь байсан биш үү. Та өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүн байхдаа ч тийм л байсан. Гэвч өнөөдөр Хууль зүйн сайд болонгуутаа оюун ухааны хамгийн үнэт зүйл болох үзэл бодлынхоо эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаа чинь надад лав гэмт хэрэг мэт санагдана. Та хэлэх байх. Хэлдэг ч юм. “Би авлигатай тэмцэж байна. Авлигачдыг илрүүлж шийтгэж байгаагүй үед дасан зохицсон хүмүүс авлигачдыг барьж илрүүлээд эхлэхээр орж байх газраа олж ядаж байна” гэж. Тиймээ, авлигатай тэмцэхийг чинь буруутгасангүй. Улам олныг барина биз. Илрүүлнэ биз. Харин Хууль зүйн сайд нь цагдаагийн байгууллагын илрүүлэн шалгаж буй хэрэгт хөндлөнгөөс оролцоод байгаа чинь хууль зөрчиж байгаа хэрэг мөнөөсөө мөн. Хууль зүйн сайд хүн хууль зүйн салбарын бодлогыг зөв зүйтэй иргэдэд ээлтэй, шударга болгох ёстойгоос биш өөрөө гүйж очоод хавтаст хэрэг уншдаггүй гэдгийг бид мэдэхтэйгээ юм. Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш дуулиант гэмт хэргүүд илэрч байна. Энэ бол цагдаагийн байгууллагад улс төрийн дарамт үгүй болж, тэд шударгаар ажлаа хийж эхэлсний дохио гэж анхандаа хүмүүс итгэсэн. Харин та хэрэг бүртгэлтийн нууцыг байнга шахам хэвлэлд дэлгэж, мэдээллийн хэрэгслээр илт өшөө авахыг санаархсан, шазуур зуусан мэдээлэл хийх бүрт чинь дээрх итгэл замхарч байна. МИАТ-ийн дарга нарын холбогдсон хэргийг С.Батболдын Засгийн газрын үед шалгаж чадаагүйг танай Засгийн газрын үед шалгав. Мэдээж сайн хэрэг. Гэтэл “МИАТ-ийн хоригдож буй удирдлагууд хоорондоо утсаар ярьж мэдүүлгээ тохироод байна” гэж та олон нийтэд мэдээлсэн. Та үүнийг яаж мэдэв. Энэ бол гарцаагүй хавтаст хэргийг уншиж үзсэн хүний үг. Эсвэл та камерт нь хамт хоригдож байгаад утсаар ярихыг нь нүдээр харав уу. Хууль зүйн сайд цагдаагийн байгуулгын бие даасан хараат бус байдалд хяналт тавьж улмаар хавтаст хэрэг уншиж эхэлнэ гэдэг дарангуйлал юм. Үүнийг та мэдэхийн дээдээр мэднэ. Та твитер хуудастаа тавдугаар сарын 18-ны өдөр ингэж бичжээ. “Temuujin Kh 18 May: “Надад дургүй хүн олон байгаа. Уучлаарай, хууль зөрчихгүй бол би та нараар оролдохгүй” гэжээ. Ёстой уучлаарай, хууль зөрчсөн ч байсан та бол оролдох эрхгүй. Хүнийг хууль зөрчсөн тохиолдолд оролдох эрх бүхий байгууллага тусдаа байдаг юм. Хууль зүйн сайд лав биш. УИХ дахь МАХН-ын бүлгээс Өршөөлийн тухай хуулийн төсөл санаачилжээ. Тухайн хууль батлагдвал авлигын хэргээр шоронд ял эдэлж буй Н.Энхбаяр суллагдах бололтой юм. Мэдээж үүнд талархаж байгаа хүн цөөн. Гэтэл Хууль зүйн сайд та “Н.Энхбаярыг тэр хуульд хамруулахгүй авч үлдэнэ” гэсэн мэдэгдэл хийв. Яагаад... Та Н.Энхбаярт дургүй байж болно. Тэгвэл түүний эдэлж буй ялын санкцанд хамаарах ял эдэлж буй хоригдлууд яах хэрэг вэ. Н.Энхбаяраас болж шорондоо үлдэх үү. Эсвэл хуулиндаа Н.Энхбаяраас бусад гэсэн заалт оруулж Үндсэн хуулиа зөрчих үү. Би ч Н.Энхбаярт дургүй, түүнийг хэмжээгүй эрхтэй хаан мэт байхад нь харц болтол нь бичиж байсан сэтгүүлчийн нэг. Гэвч та бол иргэн Х.Тэмүүжин биш УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин билээ. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр их хэмжээний мөнгө угаасан хэргээр баривчлагдлаа. Гэтэл ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Сайнжаргал хэвлэлийнхнийг дуудаж аваачаад мэдээлэл өгч байх юм. Хэзээ дөнгөж хавтаст хэрэг нээж буй хэргийг цагдаа хэдийдээ ингэж мэдээлдэг болчихов оо. Мэдээлэл нээлттэй байх тусам сэтгүүлчдэд ашигтай байдаг. Гэвч хүнийг мэдээллийн хэрэгслээр яллах үндэслэлийг хуулийн байгууллага өөрсдөө тавьж өгч байгаа нь зохион байгуулалттай харагдаад байна, сайд аа. Та бас ямар ч шуурхай мэдээлэл өгдөг юм бэ. Дансанд буй мөнгөний хэмжээ, мөнгө угаасан эсэх, тэр хүний гэмтэй гэмгүйг та яаж мэддэг байна аа. Төд удалгүй нөгөө их хэмжээний ам.доллар нь төгрөг байсан болоод явчихсан. Гэтэл та твитер хуудастаа “Temuujin Kh 6 Jun: “Тодорхой зарим гүйлгээнд тийм андуурал гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ их хэмжээний $ гүйлгээ байгаа” гээд мэдээлж байх юм. Хүнийг андуурсан нотлох баримтаар барьж хорьж болдог юм уу. Бас андуурсан ч байсан хэрэгт заавал холбогдуулна гэсэн логик таны энэ мэдээлэлд байгаа биз. Тэгэхээр та дөнгөж илрүүлж буй энэ хэрэгт оролцоод, бас л нотлох баримт, хавтаст хэргийг нь үзэж танилцаад яваад байгаа байх нь. Таны дургүй өнөө Ц.Нямдорж чинь Хууль зүй дотоод хрэгийн сайд байхдаа бас ч арай ингэж ил цагаанда гарч туйлширч байсангүй. Н.Энхбаярыг баривчилдаг тэр шөнийн дараа юу болсныг санаж байна уу. Ц.Нямдоржоос “Н.Энхбаярыг яагаад баривчилав, ямар аймаар муухай бүдүүлэг баривчлав, нотлох баримт бий юу” гэсэн үй олон асуултад тэрбээр “Би мэдээгүй” гэж хариулсан. “Та яахаараа мэддэггүй юм бэ. Бүх телевизээр харууллаа шүү дээ...Та чинь Хууль зүй дотоод хэргийн сайд хүн биз дээ... Арай ч дээ” гэхэд адарч “Би зурагтгүй л дээ” гэсэн. Тухайн үед бүгд л түүнийг тэнэг, мангараар нь дуудаж зурагт хүртэл авч өгч байлаа. Гэвч одоо бодох нь ээ Ц.Нямдоржийн зөв байж. Тэр хүн цагдаа, прокурорын байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцоогүй гэдгээ тэгж илэрхийлж. Бас Н.Энхбаярыг баривчлахад Хууль зүй дотоод хэргийн сайдаас асуух шаардлагагүй байж. Гэтэл одоо юу болж байна вэ. Х.Тэмүүжингийн мэддэггүй хэрэг гэж алга. Хэрэв Н.Энхбаярыг баривчлах үед Х.Тэмүүжин сайд байсан бол юу болох байсан бол. Хүний нэр төр, эрх чөлөөний үнэ цэн хаачив. Нөгөө либертари үзэл хаачив. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүний нэр хүндэд халдахын эсрэг та харин тэмцэж байх ёстой биш үү. Би МИАТ-ийн хэрэгт өөрөө орооцолдсондоо, эсвэл Ё.Отгонбаяраас мөнгө авчихаад байгаадаа үүнийг бичсэнгүй. Би хүний нэр төр, эрх чөлөөг ардчилал нэрээр түрэмгийлэн сэвтээхийн эсрэг байр суурьтай тул үүнийг бичиж байна. Бас аливаа эрүүгийн гэмт хэргийг сонгуульд ашиглахын эсрэг бодолтой тул үүнийг бичиж байна. Мөн нийгэмд ямар нэгэн том хэргийг дуулиан болгон түүнийг илрүүлж гэмт хэрэгтнүүдийг даран сөнөөх сэтгэхүйг бий болгосноор ард түмнийг айлган дарамталж болдгийг ойлгодог учраас үүнийг бичиж байна. Ардчиллын нэрэн дор аливаа нэгэн хэлмэгдүүлэлт, айдас хүйдэс нийгэмд хуралдах вий гэхээс үүнийг бичиж байна. Эцэст нь хүний эрх, эрх чөлөөний дууч явсан Х.Тэмүүжин албан тушаалдаа хэт эрдэж цагдаагийн байгууллагын ажилд хөндлөнгөөс хутгалдахгүй байгаасай гэсэндээ үүнийг бичиж байна. Захиалгаар бичсэн, мөнгө авсан гэх муу нэр нь надад наалдаж, шударга, хүний эрхийг дээдлэгч хэмээх сайн нэр нь танд хэвээрээ үлдээсэй гэсэндээ үүгээр дуусгалаа.
Л.Мөнхбаясгалан
news · 2013/07/09
ZCopxg Looking forward to reading more. Great post.Thanks Again.
Зочин · 2013/06/23
Enhbayr toriin buh 3 ondorlogt bsan. gehdee uls ornoosoo iluu ooriigoo ih bodson yum bishuu. boldogson bol bugdiig gantsaaraa zahirah huseltei bsan bolowch 1-rt, haant zasag bhgui, 2-rt busad erchuud n bas uilchleed bh huselgui bolood l Nyamdorjooroo bariwchluulsan sh d. tegeed bi zuragtgui, medeegui ghd n unemsheed bhdaa yahaw de. udahgui naaduul chn butsaad niilne. Enhbayrguigeer chadahguigee mdj oalgoo biz. tegeed buh yum huuchindaa orno. ***jood ch bga yumuu buu med l bolno doo. Baychuudiin huwiin baishinguud sunderleed, Zud bolohoor n neteer neg tsatsaj tuslamj awaad, ter n hinii ch karmand ordog yum buu med l bolno shu de. Huwisgalt nam dotorh ew negdel gej muu yumiig gadagsh n gargahgui shuu de
Зочин · 2013/06/23
iim tom huniig Nyamdorjiin zaawraar l bariwchilsan bj taaraa sh d. Uneheer oalgohgui bgamuu. eswel zowhon Temuujintei uzeltseed bgamuu
Зочин · 2013/06/15
Monxbayasgalan ene udaa xarin gaigyi yum bichijee. Er n teged ardchilsan namiin xen negnii durgyig xyrgevel gantsad xorigdoj medexer boljee bid chin. aij l yavaxas. xezee neg nar mandax yum boldoo. Udaxgyi l baigaasai. ter n 6 sariin 27 nd ch yum u
ard argal guui · 2013/06/13
ene hun ard bid narin tuluu ajilaj bn .ajilaa zub sain hiie gej baigaa bol medlegtei bh heregtei .tanarii hiij chadaagui.amsaj chadaagui.ujezeegui buhnii tuluu ene hun hiih l heregtei .muu huwalznuudig bitsal
Зочин · 2013/06/13
Үнэхээр ард түмнийг тэнэг, ************ гэж бодсоор энэ үйлдэлүүдээ хийж байгаа юмдаа. Энэ үнэхээр АН-ын сүүлийн боломж учир арга байж уу. Одоо Элдэгдорж гарч чадахгүй бол ерөнхий сайд болно гээд л дайрна тэр ойлгомжтой Элбэгдорж бол тийм ч бага гар биш шүү хамгийн зэвүүн гар нь юм чинь.Эд дураараа дургиж дунд чөмгөөрөө наргих цаг нь дуусах вий гэж айхдаа төрийг бүхлээр нь Ардын намын эсрэг хөдөлгөж ард түмнийг хуурч, хошигруулж байгаад дарангуйлалаа бүр мөсөн тогтоох гэж байгаа юм. Монголын ард түмэн минь ухаантай л сонголтоо хийгээрэй. Бидний өнөөдрийн сонголт үр хүүхдийн минь ирээдүй гэдгийг сайн бодож тунгааж байж саналаа өгөөрэй.
Зочин · 2013/06/13
zuv bichsen baina
Зочин · 2013/06/13
demjij bna
Зочин · 2013/06/12
Bayartsogtiigoo bariachee Temuujin,huduunii huusun mantuu mini,
Зочин · 2013/06/12
Cetguuich maani zub xarsan bna mgl-iin yndsen xuuliin zuil zaalt utgaa aldsaniig munhbaysgalan cain xarsan bna
Зочин · 2013/06/12
Нямдорж мэдэхгүйгээр Энхбаярыг баривчилсан гэдэг шиг худлаа юм байхгүй. Тэр ч бүү хэл, гол баримвлуулсан хүн нь Ц.Нямдорж байлаа
Зочин · 2013/06/12
Цагдаагийнхан ажлаа л хийсэн шүүдээ.Тэмүүжин ТВ-ээр цагдаагийнхан болон хуулийн бусад байгууллагын ажлын талаар мэдээлэлтэй байгаа л гэж хэлсэн шүүдээ. нямдорж энд ямар хамаатай юм ?Шударга ажлаад аймшгийн авлигачдыг гаргаж тавих нь буруу биш биздээ.Ямар аргаар яаж авлига авдаг нь ерөнхийдөө тодорхой болоод хулгайч луйварчингууд байж суух газраа олохгүй байхад мангаснуудыг цэвэрлэх нь гээд баярлах ёстой юм биш үү,цадахаа мэдэхгүй идээд одоо хагарах гэж байнаа наад төрийн мөнгөөр баяжсан луйварчид,хулгайч нар чинь .Төрд шургалсан,олон жил бугшсан энэ арчаагүй ********нуудын аймшгийн ******хай идээ бээрийг шахаж байхад монгол хүн бүр /олигархи нараас бусад/ баярлаж байгаа шүү