2015 оны 5 дугаар сарын 28-ны 09-21 цаг хүртэл

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд сэрүүхэн байна.

2015 оны 05 дугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 12-14 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2015 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 02-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв: 

 

  29-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн нутгаар, 6 сарын 1-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 29, 31-нд баруун зүгийн нутгаар, 30-нд болон 6 сарын 1-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.