МИАТ-ийн экс удирдлагуудад 11-14 жилийн хорих ял оноолоо
2013/06/11
“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн экс-удирдлагуудад холбогдод хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн 01.45 цагт шийдвэрээ танилцууллаа.
“Дайны эрсдлийн даатгалын төлбөр” нэрээр их хэмжээний мөнгийг гадаад дахь зохиомол компанийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан гэх олон холбогдогчтой энэхүү хэргийг Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноолоо.
Долоон холбогдогчтой энэ удаагийн шүүх хурлаас МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлаж, зургаад нь ийн Шүүхийн шийдвэрийн дагуу ял оноолоо. Түүний өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас Шүүх хуралд оролцох боломжгүй байсан тул хэргийг тусгаарлан шүүхээр болжээ. Шүүхээс мөн МИАТ компанийн экс удирдлагуудын хэргийг мөрдөх явцад битүүмжилсэн өмч хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Нийслэлийн прокурорын газраас хэрэгт холбогдуулан МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр буруутгасан юм.
Харин уг хэрэгт нэр холбогдоод байсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байгаа. Түүнчлэн МИАТ-ын дуулианд холбогдсон ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гишүүн Д.Сугар болон Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг тусгаарлан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
click here · 2013/07/25
Really appreciate you ***ring this article post. Fantastic.
buy viagra onli · 2013/07/24
I am so grateful for your blog article.Thanks Again. Will read on...
news · 2013/07/09
50*2SE Thanks again for the article post.Thanks Again. Fantastic.
Зочин · 2013/06/14
Er n manai huuliin yl arai baga bn 20 jil uguh baisiimdaa ***** nart
Зочин · 2013/06/14
Ed nar yg shorondoo suuh bolovuudaa
Зочин · 2013/06/12
шоронгууд тансаг зочдоор нэмэгдэх нээ..их мөнгөтэй улс дамнан мөнгө хулгайлж луйвардсан том гарын хулгайчууд шүү манайхаан.хоол бага өгөөрэй,аймар цатгалан цагаан гартнууд шүү, харин хар ажил сайн хийлгээрэй
Зочин · 2013/06/12
ta narj bs darga zahiral ****ooroo ingej idehgui yvhiig jini harah yumsan hudl****dee tiim bzdee bitgiii hachir nemtsgeejii
Зочин · 2013/06/12
шоронд очоод сайхан хошногодуулаарай. баяр хүргье. гөлөгнүүдээ
Чимэгээ · 2013/06/12
Болж болж...
Зочин · 2013/06/12
jinhene idsen garuud hamgaalalt saitaa bainadaa ter xaniig nevtleh ymarj bolomjgui
Зочин · 2013/06/12
Жаргахын тулд идэж уусан бол зовлонгоо үүрээд шорондоо явж дээ хөөрхий ингэж ч хүн болж амьдраад яанаа Монголын ард түмэн, хууль нүдтэй шүү дээ дараагийн жагсаалтын эрхэмүүд шөнө нойргүй хонож байгаа даа хэцүү ч юмаа дааа
Зочин · 2013/06/12
Болж дараагийн шатны шүүх хэвээр нь батлаасай билээ
Зочин · 2013/06/12
Mongol Ulsiin Gavyat nisgegch Bat-Erdened haramsaj bna, Mergejildee mash sain, udaa daraa osliin ***ltiig amijilttai hiij olon hunii ami nasiig avarch bsan mongoliin niseh huchind unetei huwi nemer oruulsan hun shuu, Yamar gaigaar MIAT-iin darga bolov oo, Tegeegui bol udiid nisgegchee hiigeed yavj bh bsan daa, ene 3 balagiin gaigaar uuj idsen ym bahgv sh de huurhii
зочин · 2013/06/12
дэндүү их идсэн байтал бага ял... дараа нь ямар эрхэм байх өол??????
Зочин · 2013/06/12
Зөв шүү шударга шийдвэрлэсэн байна.
Зочин · 2013/06/11
Goyoo
Зочин · 2013/06/11
shudraga bh heregtei
Зочин · 2013/06/11
shudraga bh heregtei