Хүүхдээ 7 хоног зусланд амраахад багадаа 160-175 мянган төгрөг шаардлагатай
2015/05/31
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс өчигдөр зуслангуудын нэгдсэн танилцуулгыг танилцууллаа.
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн амралт чөлөөт цаг орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ариунгэрэл энэ талаарх мэдээллийг өгсөн юм.
Жил ирэх тусам хүнсний бүтээгдэхүүн болон тээврийн зардлын үнэ нэмэгддэгтэй холбоотойгоор зуслангийн төлбөр нэмэгдэж байгаа аж. Энэ жилийн хувьд 7-10 хоногийн ээлжийн үнэ 160-175 мянган төгрөгт багтах төлөвтэй байгаа гэнэ.Танилцуулгын үеэр зусланд долоогоос дээш насны хүүхэд хамрагдах нь зүйтэйг мэргэжилтнүүд онцолж байв. Учир нь, бага насны хүүхдүүд биеэ авч явах чадвар дутмаг байдаг. Тиймээс бага насны хүүхдээ зусланд явуулахаар бол ах, эгч нарынх нь хараа хяналт дор явуулах шаардлагатай гэж байлаа.
Энэ жилийн хувьд улаанбурхан зэрэг халдварт өвчний тархалт их байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага зусланд хамрагдах гэж буй хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ зусланд явуулахаар төлөвлөж байгаа бол харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлд хүүхдийнхээ эрүүл мэндийн хуудсыг заавал бөглүүлж байж эрхийн бичгээ авах болж байна. Танил тал болон хувийн эмнэлгээр бөглүүлсэн хуудсанд хатуу хяналт тавих гэнэ.
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас чухалчлан анхааруулсан бас нэг зүйл бол зуслан гэсэн нэрийдлээр хэлний курс, вакумжуулсан сургалт зуны цагт үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн тархи зуны гурван сар амрах ёстой. Гэтэл дахин хичээл зааснаар хүүхдийн тархи ачааллаа даахаа больж ядаргаанд ордог нь судалгаагаар батлагдсан. Тиймээс зуны сардаа хүүхдүүдийг дураар нь амраах хэрэгтэй хэмээн сануулсан юм.
Хүүхдийн амралт чөлөөт цаг орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ариунгэрэл “Энэ онд нийслэлийн хэмжээнд 20 гаруй зуслан үйл ажиллагаа явуулахаар саналаа ирүүлсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын зуслан эхлүүлэх тухай захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтнүүд багтаж зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх шалгалт хийж байна” хэмээн ярилаа. Шалгалтад тэнцсэн зуслангуудын батламжийг ирэх сарын ихээр гардуулах юм байна.
1 Хараацай СБД Хандгайт-35км 99948476, 99185581
2 Янзага СБД Хандгайт-26км 99112632, 96092474
3 Хандгайт СБД Хандгайтын ам-30км 99196224, 244570
4 Сэлбэ СБД Бэлхийн ам-26км 99195018, 99151793
5 Маргаашийн хөгжил СБД Бэлхийн ам-26км 99107986, 88117374
6 Ундраа СБД Хандгайт-27км 99044236, 99072318
7 Галакси Гачуурт Баянтөхмийн ам-28км 91916494
8 Сансар Гачуурт-38км 89108448, 99178448
9 Хилчин ХУД ХЦУГазар 95825485, 89010521
10 Нарс СХД-18км 99096109
11 Найрамдал СХД Баянголын ам 88110707, 99177350
12 Нарлаг Тэрэлж-60км
13 Жавхлант Тэрэлж-67км 99096365
14 Өгөөмөр Тэрэлж-55 км 99117199
15 Солонго Тэрэлж-55 км 88072347
16 Баянгол Тэрэлжийн ам 96883528, 91116048
17 Цагаан нуга Батсүмбэр Сөгнөгрийн ам-108км 99163201, 33030511, 321066
18 Мөрөөдөл Батсүмбэр сум 99109113
19 Цоглог Батсүмбэр сум-120 км 88008870
20 Соёл Батсүмбэр сум-119 км 99060789
21 Чухаг Аргалант сум-76 км 99092034
22 Дэлгэр Төв аймаг Жаргалант сум-137 км 99112169
23 Хайрын билэг Төв аймаг Эрдэнэ сум 99036028
24 Шонхор Түнхэл тосгон-120 км 99665586, 99036028
25 Нарны хотхон Үнэгт өртөө 98984576, 99854774
Г.Үжин
Зочин · 2015/05/31
Ter deer vedee l zuslan ene ter gej arai gaigvi bsn baih odoo bol tiish ni zvgleed ch hereggui, ternii orond ger bvleeree salhind garsan ni deer!