“Гоё” тараг чанарын шаардлага хангасангүй
2013/06/11
“Оргил хүнс” ХХК-ны үйлдвэрлэдэг “Гоё” нэрийн тараг чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа тул дахин үйлдвэрлэхгүй байхыг “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас шаарджээ.
Учир нь тус үйлдвэрийнхэн “Гоё” тарагны хадгалах хугацааг зориудаар уртасгах Е төрлийн индекс бүтээгдэхүүн хольсон нь “тараг ” гэсэн бүтээгдэхүүний мөн чанарыг алдагдуулж байгаа хэмээн үзэж байна.
Мөн MNS 4229:2011 гэсэн стандарт мөрддөг гэдэг ч гадна шошго дээрээ одоо хэрэглэгддэггүй MNS 45225:97 гэсэн стандарт бичсэн нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа гэж “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ынхан үзэж байна.
Монгол улсын хуулинд заавал мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, тохироогүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан бол түр болон бүрмөсөн зогоох, шаардлагатай гэж үзвэл устгах тухай заалт байдаг аж.
Б.Хорол
Зочин · 2013/06/12
Ene taragiig bainga avch heregledeg. tegeheer hunsend hereglegj boloh eseh talaar todorhoi medeelel ogno u? standartad niistehgui gedeg ni standartiig bol buteegdehuund taaruulj bataldag
Зочин · 2013/06/12
байнга авч уудаг шүү дээ одоо болимоор юм байна.