Charlie Charlie Challenge тоглоом нь аюултай!
2015/05/31
Сүүлийн хэдэн өдөр интернэт ертөнцөд нэгэн шинэ “ВИРАЛ” нэмэгдсэн нь “Charlie Charlie Challenge” байлаа. Олон улсын анхааралыг татахын зэрэгцээ маш олон зэмлэл хүртсэн уг тоглоомын тухайд та нарт танилцуулмаар санагдав.
Энэхүү тоглоомыг одоогоор хэд хэдэн оронд хориглон “БАН” хийжээ. Ямайкийн сургууль болон бусад боловсролын сургуулиуд энэхүү тоглоомыг эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл гарчээ.
“Charlie Charlie Challenge” нь хоёр харандаа болон цаасаар тоглодог тоглоом юм. Сүнс дууддаг самбар болох Ouija самбарын хялбаршуулсан хувилбар гэж хэлэхэд болно. Тоглогчид цаасан дээрээ хоёр зураас татан “Нэмэх” хэлбэртэй зураас татан дөрвөн нүдэнд нь “YES” “NO”, “YES” “NO” гэж бичээд дунд нь хоёр харандаагаа нэмэх хэлбэртэй тавиад Мексикийн чөтгөр болох “Charlie”-г дууддаг. Жишээ нь “Charlie Charlie can we play?, Charlie Charlie are you there?” гэх зэргээр эхэлж асуугаад өөрийн хүссэн асуултыг асуухад харандаа “YES, NO” гэсэн хоёрын аль нэгэнд нь хариулж хөдөлдөг. Яг асуулт асуухад харандаа хөдөлж байгааг маш олон орны хүмүүс онлайнаар видео хэлбэрээр цацаж байгаа юм.
Өчигдөрийн хэвлэл мэдээллээр гарсан мэдээллүүдээс харахад хэд хэдэн сургуулиудын сурагчид, оюутнууд үүгээр тоглоод сөрөг зүйлтэй учирсан буюу тэдний зан араншин сөрөг талаараа өөрчлөгдсөн гэж мэдээллэж байна.
Тэдний зан араншин өөрчлөгдөхөөс гадна чөтгөрт эзэмдүүлж (эксорцизм) бас паранормаль хачин жигтай зүйлстэй учрах болсон тухай ярьж зарим сургуулиуд энэ тоглоомыг тоглохгүй байхыг анхааруулж байгаа ажээ.
Зарим сургуулиуд камер ашиглан сурагчдыгаа хянаж байгаа тухай ч мэдээлэл бас гарсан байсан.
Үүнд эцэг эхчүүд бас таагүй хандлагатай хүлээж авч байгаа бөгөөд зарим сургуулиудын ийнхүү хориг тавьж байгааг тэд зөв гэж үзэж байгаа тухай мэдээгээр гаржээ.
Энэхүү тоглоом нь “тоглоом” гэхээсээ илүү сүнс дуудах зан үйл учраас зарим Католик шашинтнууд үүнийг буруу гэж сурталчилсаар байна.
Одоогоор Антигуа болон Барбуда –н оюутнууд бөөнөөрөө нийлж энэхүү тоглоомыг тоглосоны дараа эмнэлэгт хүргэгдсэн эмгэнэлтэй явдал болжээ.
Барбодс болон Тобаго гэх Санккт – Луис гэх газруудад энэхүү тоглоомын эсрэг хүчтэй сэрэмжлүүлэг мэдээлэл явж байна.
Католик мэдээллийн агентлаг (CNA) 2015 оны 5 сарын 27-нд Спани экзорцизист (Хүний биед орсон сүнснийг хөөн зайлуулагч) –н хэлсэнээр энэхүү интернэтээр тарж байгаа тоглоом нь маш аюултай гэж анхааруулсан байна. Одоогоор маш олон хүмүүс энэхүү тоглоомыг тоглож YouTube сайтад байршуулсаар байгаа бөгөөд Twitter сайтад “Hashtag” ашиглан “#CharlieCharlieChallenge” гэж жиргэсээр байгаа юм. Энэхүү Hashtag нь Твиттер хуудсанд тренд (Дэлхий даяар) болсоор байна.
Аюултай Мексикийн чөтгөр “Charlie” –с болж нэгэн залуу амь насаа алдсан таагүй мэдээлэл гарчээ.
Хүмүүс Ouija самбар ашиглан сүнстэй холбогддог бөгөөд энэхүү самбар дээр үсгүүд, тоонууд байдаг, бас Баяртай гэж байдаг. Харин энэхүү хялбаршуулсан хувилбар дээр сүнсийг буцаан явуулах зүйл байдаггүй. Энэхүү тоглоомыг тоглосон хүн бие мах бодь болон сэтгэл санаагаараа гэмтэж болзошгүйг манай сайтын уншигчид анхаарах хэрэгтэй шүү.
Билокси Миссисипи –д амьдран суугч Брайн Вайт энэхүү тоглоомыг тоглож байхдаа “Charlie” чөтгөрт “Чи жинхэнэ биш, чи бол хуурамч. Хэрвээ чи жинхэнэ юм бол өөрийгөө хэн гэдгийг надад ирээд харуул. Яг энд өөрийгөө харуул” гэж хэлсэн байна. Үүний дараа учир битүүлэг зүйл түүнрүү дайрч түүний биеийг хэн нэгэн нь сахалын хутгаар зүсэж байгаа мэт аймшигт өвдөлт мэдэрсэн хэмээн хэлэв. Дайралт зогссоны дараа түүний найзууд нь нурууг нь хартал нуруугаар нь дүүрэн маажсан мөр байжээ. Тэрээр нэмж хэлэхдээ “Хэрвээ чи энэ тоглоомоор тоглох гэж байгаа бол чи өөрөө чөтгөрөөр тоглуулна шүү” гэв.
Брайн Вайтын нуруу
Иймэрхүү зүйлс одоогоор хэвлэл мэдээлэлээр явж байна.
Эх сурвалж: www.horiotoi.org
Зочин · 2019/02/01
Үнэн шүү тоглож болохгүй
Roronao zoro · 2018/04/08
Битгий худлаа хуц
Зочин · 2015/05/31
:( :( :-P :-P :-P bi medehgui