Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /UWW/-оос чөлөөт бөхийн шинэчилсэн чансааг зарлалаа. Жин бүрийн эхний 20 бөхөөр Дэлхийн чансааг гаргадаг билээ. Тэгвэл уг чансааг тэргүүлэгчдийн эгнээнд манай улсын 9 тамирчин багтжээ.

Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа долоодугаарт, 55 кг-д П.Орхон 13 дугаарт, А.Батцэцэг 18 дугаарт , 58 кг-д С.Бямбацэрэн 11 дүгээрт, Б.Шоовдор 17 дугаарт, 60 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд гуравдугаарт, 63 кг жингийн хоёрдугаарт гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа долоодугаарт, 75 кг-д Б.Одончимэг 17 дугаарт бичигдэв.

Д.Ана