Хайр дээрээ гүйгээд очмоор байна
2015/06/05
Би өөрийгөө ч ойлгохоо байлаа. Би мэдлэг боловсролтой, ажилдаа эзэн болсон, үзэмж төгс гоо бүсгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байдаг. Миний амьдралд ганц дутуу нь нөхөр байсан. Тийм болохоор өнгөрсөн жилээс нэг залуутай үерхэх болсон. Хэн хэндээ их татагдаж үерхэж нөхөрлөж, нэгнийхээрээ орж гарах болсон. Бид 2ыг нийлэхээс эхлээд нэг хүүхэн саад болоод байсан юмаа. Тэрнээс нь болоод сарын өмнө аймаар муудалцаад би ч манай хүн ч гүрийгээд байгаа юм. Залгахаар нь би авдаггүй юмаа. Гэхдээ гүрийж байгаа ч гэсэн аймшигтай их санаж байна. одоо залгахаар нь утсаа аваад юу ч болоогүй юм шиг ярьдаг юм бил үү... ер нь хосууд энэ байтугай л мууддаг ш дээ тээ. Одоо тэр балай хүүхнээс болж муудалцахгүй, намайг өөрт нь үнэтэй хүн гэдгийг мэдэрсэн байлгүй дээ...
Гэхдээ эмэгтэй хүний нэр төрөө бодохоор амархан бууж өгмөөргүй байна. Залгахаар нь ярих уу? эсвэл албаар нэг газарт тааралдах уу? Яавал дээр вэ?
Зочин · 2015/06/12
Өөрийгээ үзэмж төгс гэж тодорхойлж буй хүн хэзээ ч энгийн хайр та****** хүн биш . . Ийм сэтгэлгээтэй бүсгүйг эрүүл хүн тоохгүй байх аа
Зочин · 2015/06/12
Өөрийгээ үзэмж төгс гэж тодорхойлж буй хүн хэзээ ч энгийн хайр та****** хүн биш . . Ийм сэтгэлгээтэй бүсгүйг эрүүл хүн тоохгүй байх аа
Зочин · 2015/06/07
биеэ тоогоод байвал улам л холддог юмдаа. тэр чамруу залгахаас залхаад нөгөө хүүхэнээ илүүд үзэх байлгүй
Зочин · 2015/06/05
albaar neg gazar taaraldsan ni deer baih shuu ..amjilt