Богда холдингийн бохир бизнесийн золиос “Богд-Ар”-ынхан болжээ
2013/06/12
Хятадын хөрөнгө оруулалттай “Богда Холдинг” компанийн төсөв мөнгөөр боссон хотын А зэрэглэлд сүндэрлэх “Богд-Ар” хороололд хүн байтугай нохой муур ч амьдрах аргагүй болжээ.
Хана, тааз, хаалга, цонх цуурч хагарсан байх нь “Богд-Ар”-ын аль ч байранд байдаг л үзэгдэл гэнэ. Өдрөөс өдөрт л цууралт газар авч нүдний өмнө орон гэр нь хагарч, бутарч, хана, таазнаасаа нурж байгааг харсан иргэд “Богда Холдинг” компанийн захирал Х.Идэнбаярт удаа дараа ханддаг ч авч хэлэлцдэггүйгээр үл барам “Ядууст зориулсан орон сууцанд илүү зардал гаргаж яадаг юм” хэмээн компанийнхаа ажилчдад хээвнэг ярьдаг байх юм.
Эрхэм эрх дархтаны ийм ярианаас үүдэн Монголын ядуус 45-70 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд амьдардаг юм байна гэж ойлговол таван ханатай Монгол гэр, хашаа байшинд суудаг нь юу болж хувирах вэ гэх асуулт толгойд эргэлдэхийн зэрэгцээ Улаанбаатарын 70 хувь нь “тэнд” л амьдардаг шүү дээ гэсэн хачин уйт бодол зүрх урнам. Тэгэхээр нийтийн орон сууцанд амьдардаггүй, ядууст хятадын хог новшоор толгой хорогдох байр босгож өгдөг тэргүүн баян Идэнбаяр мэтийн олигархиуд хаана амьдардаг юм бол.
Шавьжны нҮҮдэл нэг давхрынхныг дайлаар мордож байна
Юутай ч түүний ядууст зориулсан “Богда-Ар” хороолол Ерөнхий төлөвлөгөөгүй, бүх байрны суурийн зураггүй, гадна тохижилт, барилга ашиглалтын зураггүй, давхруудын план зураггүй, сантехникийн болон агааржуулалт, цэвэр бохир ус, халаалтын цахилгаан угсралтын зураг, гадна шугам сүлжээ, дулааны гэх мэт зураггүйгээр өдийг хүрчээ. Хүн сонсоод ч итгэмгүй асуудлыг байрны оршин суугчид СӨХ-доо ярьж гомдоллодог гэдгийг тус хорооллын 7А байрны “ОТТО” СӨХ-ны дарга Ш.Шархүү хэлнэ билээ. Орц, шат, давхар дундын гэрэлтүүлэггүй, гэрэлтүүлгийн монтажны утаснууд ачаалал даахгүйгээс болж хайлж, цахилгааны гэмтэл байнга гардаг, өрхүүдэд манайд ашигладаггүй тоолуур тавьсан, байрны жижүүр, үйлчлэгчдэд зориулсан бие засах өрөөг зарсан, байрны гадна талбайн хэмжээ хүүхэд, хүн, машиндаа хүрэлцдэггүй, хогийн цэггүй, подвальгүй, айлын тагт дайруулж ус зайлуулах хоолой хийсэн гэх мэт нийтийн эрх ашгийг зөрчсөн булай үйлдэл нь өдгөө газар авч иргэд амьдрах аргагүй туйлдаж байна гэсэн юм. Үнэхээр ч нүдээр үзэхгүй л бол итгэхэд тун бэрх ийм зөрчил тэнд үнэхээр байна. Ямар сайндаа л Шархүү дарга ийн халаглаж суухав. Манай энэ хэдэн барилгын болсон болоогүй компаниуд сая сая долларын үнээр байраа зарах гэж улайрч байхаар ойрын 50, 100 жилдээ сэтгэл амар амьдрах баталгаа гаргаж өгдөг болбол яасан юм хэмээн өөрөө өөрөөсөө асууж түүндээ хариулж сууна.
Мөөгөнцөрт бүрэн идэгджээ, “Богд-Ар”-ынхан. Орцны хаалга татахтай зэрэгцэн чийг, хөгц, мөөгөнцөрийн үнэр ханхийж дотор муухайруулж толгой өвтгөнө. Нэг цаг бүү хэл нэг насаар ийм газар яаж амьдардаг байна вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Хөгц, мөөгөнцөр урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн ийм хэмжээнд хүртлээ багасчээ. Гэрийн тэжээвэр муур, нохойны үс унаж арьс нь улайж загатнадаг байснаа хүүхэд, хөгшдийн уушги, зүрх, ходоодноос эхлээд үс, арьс нь хүртэл амьдрах орчны чийгшилтийн аюулд өртөж эдгэрэхгүй хэмжээнд байгааг ч иргэд хэлсэн. Арга ч үгүй биз. Дулааны шугам нь цэвэр, бохирынхоо шугамтай зэрэгцэн подваль нэртэй хүн байтугай хүрз оруулах зайгүй хонгилд юу болж байдгийг хэн ч эс мэддэг гэнэ. Ялаа, шумуулнаас эхлээд өнөөх чийг дулаантай газарт өсөж үржиж үүрлэдэг жоом бясаа, хулгана, зурам тэр л хонгилд үүрлэсэн нь өдгөө багтахгүй болж нэг давхрын айлууд рүү нүүж эхэлжээ. Энэ жинхэн аюул биш гэж үү.
УдахгҮй усан далайд живэх вий, биднийг аврааЧ
Эндхийн бүх байруудад нийтлэг тохиолддог гамшиг нь дээврээс ус гоожих гэнэ. “Бороо орж байгаль дэлхий сэргэхээр баярладаг байтал манай байрныхан дайнд мордох гэж байгаа юм шиг л айдас хүйдэст автддаг. Наадмын дараахнаас борооших вий гэж л айж сууна. Байраараа хувин савны эрэлд гарна шүү дээ. Усан далайд л живэх вий гэж болгоомжилох юм. Цэвэр, бохирын шугам нь хагарч, өдөрт хэр хэмжээний ус шүүрдгийг үнэндээ хэлж мэдэхгүй. Харах ямар ч боломжгүй. Байрны бүхий л хэсэг цуурсан нь хөрс нь намаг шиг ялбайчихсанаас болж байна гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг юм. Энэ мэт 10-аад жилийн ус, чийг нэг л өдөр энэ хорооллыг доор, дээрээс нь идэж нурж сүйдэхэд хүргэнэ. Ийм аюул бидэнд тун ойрхон байна. Даанч ганц нэгхэн хүний тэмцлийг нохой хуцахын дайтай тоохоо больсон ийм л хүнээ гаргуунд нь гаргачихсан нийгэмд амьдарч байгаадаа гомдох юм. Дүүрэг, хорооноос эхлээд мэргэжлийн хяналт, газрын алба, ШӨХТГ-аар яваад ч тодорхой үр дүн харагдахгүй юм. Энэ бүхний эцсийн зангилааг олохоор явах тусам улс төрийн бохир хар хөшигний араас л үйлдэгдсэн ажлын үр дүн “Богд-Ар” гэдэг нь улам бүр тодорхой болох юм. М.Энхболд, Бадамжунай, хотын дарга асан Мөнхбаяр гэх мэт их олон хүний нэр “Богд-Ар”-ын асуудлыг сөхөхөөр давхар яригддаг юм билээ. Тэгэхээр аалзны тор шиг авлига, авч өгөхийн барьцаа болсон энэ хороололд мөнгө төсөв гаргаж иргэдийн төлөө гүйх эрх мэдэлтэн байхгүй нь ойлгомжтой л болоод байна. Хариуцлага ярьж авлигачтай тэмцээд байна гэх өнөөх нүсэр бүтэцтэй байгууллага, байцаагч нарын чихэнд ганц л асуудал хүргэмээр байна. Оршин суугчдыг үл тоомсорлосон “Богда Холдинг” компаниас байрыг засварлаж, орон сууц ямар байх ёстой тийм л журмаар барьсан орон сууцанд биднийг оруулаач. Бид үнэхээр хэзээ нурах нь мэдэгдэхгүй ийм л хагархай амбаар дотор амьдарч байна” хэмээн гомдолж учирлахын заагт ярих Б.Шүрхүү дарга хаданд хашхирч цуурайгаа сонсох мэт хэдэн жил ганцаараа 90 гаруй оршин суугчийнхаа өмнөөс гүйжээ. Тэрбээр үнэхээр туйлджээ.
Айлуудын амьдарЧ буй ам.метр алдын зӨрҮҮтэй
“Богда Холдинг” компани “Богд-Ар”-ыг барихдаа худалдан авагчдад ам.метрийг илүүгээр тооцож төлбөрөө авчээ. Тодруулбал, 7А байрны 10, 12, 13, 14, 38...гэх мэт тоотод оршин суугчид ийнхүү алдын зөрүүтэй ам.метр талбайтай байр худалдаж авсандаа гомдолтой байна. Энэ мэт гэрт, гадаагүй зай талбай хомс байгаа нь тус компанийн рекламдаад байсан машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний замыг хаана байна хэмээн асуухад хүргэж байгаа юм. Байрны оршин суугчид өглөө оройдоо бараг л зогсоол, зам, талбайгаас болж барилцаад авах хэмжээний асуудал үүсдэг байх юм. Гэвч зогсоол, зай талбай бол ус, дулааны шугамын асуудлын хажууд юу ч биш гэв. Тодруулбал, айлуудын дотоод сантехникийн холболтыг урд хожид үзээгүй холболтоор хийжээ. Айлууд гал тогооны хэрэглээний халуун, хүйтэн усаа шууд биеэ даасан босоо шугамаар биш айлуудын зочны өрөөн дундуур өөрөөр хэлбэл шалан доогуур татсан шугамнаас 00-ын өрөө рүү орсон хэсгээс авдаг байх жишээтэй. Үүнээс болж шугам гэмтэж хагарвал тухайн айлын болон байрны шалыг хуулдаг, хуулсан шалыг засварлах нөхөх зэрэг зардлыг СӨХ болон хувь хүн гаргадаг нь оршин суугчдыг төсөөлөөгүй зардалд унагадаг байх юм. Барилгын салбарт балагтай энэ мэт компаниудыг цэвэрлэвэл яасан юм бэ мэргэжлийн хяналтынхаан. Аюул дагуулсан асуудал “Богд-Ар” хороололд үстэй толгойноос ч их байна. Үүнд анхаарна уу.
Үргэлжлэл бий...
“NT” © М.МӨНХТУНГАЛАГ
Зочин · 2013/06/14
Za ene arai hetruulegtei yum bichjee. End amidardagiin huvid hezee ch iim yum bhgui shde.
666 · 2013/06/14
Manaahan hoino hen negend hariuts**** huleelgej baibal boldog horboo gej
Зочин · 2013/06/14
М.Мөнхтунгалаг та хэдэн төгрөг авсан юм бэ? Би нарийн асуудлыг нь мэдэх хүн байнаа. Ер нь та 7а байрны гүйцэтгэгч болон нарийн бичиг баримтыг өөрөө сурвалжилагч хүн байна Архиваас шүүгээд үзвэл дээр байхаа хэн нэгнийг ингэж шууд хариуц******** хүлээлгэж хэвлэлээр бичих нь буруу юм биш үү.
зочин · 2013/06/14
Ажил хийсэн хүн алдаа гаргалгүй яахав. Харин алдаагаа засвал сайн л байна. Миний хувьд бас энэ чиглэлээр судлаж явсан хүн байнаа. Б.Шүрхүү дарга нь Богда холдинг ХХК-наас хувьдаа мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь сонин сэтгүүл хэвлэлээр ийм асуудал гаргаж яваа хүн байнлээ. Зураг төлөвлөгөөгүй байр байшин бариулна гэж юу байхав. Улс хүлээгээд авчихсан СӨХ нь хариуцаж ажиллаж байгаа газар ш дээ. Ер нь уг 7 байрыг зургыг гаргаад батлуулаад Монгол компани монгол ажилчид бариад гүйцэтгээд явсан юм байнлээ шүү
Зочин · 2013/06/13
Сэтгүүлчээ сайн судалж байж бич л дээ. Манайх 2а-д байдаг. Сан, цахилгаан, цэвэр бохир ус, халаалт дулаан бүгд сайн ш дээ.
Зочин · 2013/06/13
Админ миний коментийг устгачихаж. Манайх 2а-д байдаг. Манай бүх юм зүгээр ш дээ.
Зочин · 2013/06/13
Er n bogd ariin buh bairuud santehnik taldaa muu n unen sh dee, ter dotor 7a bair hamgiin muu n. Manaih 21a-d bdag. Manai gert l lav bainga us aldaj chiig uussenees bolj esun shidiin joom uusej turdug, bor tsagaan turul turliin joom, haraad l shuud tsochij shokond orii shd, hor ***haj bj l alga bolgoson ch nemergui, ue ue nuguu chiignees uusdeg 12 hultei tsagaan joom garaad irtsen bdag. Az bolohod manaih 7 sard nuuh gej bgaa. Iim bairand amidarch bsan humuus chin odoo bairaa songohdoo aldahgui shuu dee, hamgiin saind n l orno :)
Зочин · 2013/06/13
Er n bogd ariin buh bairuud santehnik taldaa muu n unen sh dee, ter dotor 7a bair hamgiin muu n. Manaih 21a-d bdag. Manai gert l lav bainga us aldaj chiig uussenees bolj esun shidiin joom uusej turdug, bor tsagaan turul turliin joom, haraad l shuud tsochij shokond orii shd, hor ***haj bj l alga bolgoson ch nemergui, ue ue nuguu chiignees uusdeg 12 hultei tsagaan joom garaad irtsen bdag. Az bolohod manaih 7 sard nuuh gej bgaa. Iim bairand amidarch bsan humuus chin odoo bairaa songohdoo aldahgui shuu dee, hamgiin saind n l orno :)
Зочин · 2013/06/13
aimar yum ingeed bodohnee biich saihan bairand baigaan bnaa une hansh bolomjiin m**** sain chartai hiigdsen manai ah injener hun uuruu manai bairiig magtaal baidag mergejliin hyanaltiinhan sain mongol company uuudaa demjij baigaarai city apartment company city apartment geed mash sain barilga bolson bnlee manai orshin suu****d am saitai bgaa shuu
Зочин · 2013/06/13
Yaah gej iim hudal medeelel gargadin be
Зочин · 2013/06/13
yaax gj anxnaasaa iim bairand ordog bna odoo bair gexees iluu ooriin gsn sxan bashint teriigee suuliin veiin tonogloloor toglood xaus sh de
Зочин · 2013/06/13
BOGD ARIIN 1 DAVHARIIN UILCHILGEENII TOVUUD NI BNGA DEERESE US ALDASTAI BAIDAG UNEN HETSUU.TUREESLEJ BGAA HUMUUS NI BNGA ZASVAR HIINE UNEER HETSUU DEEE.SANGIIN SHUGAMUUD NI 1 DAVHARTAA YVDAG ESTOI BALAI.NURAH VII DEE
Зочин · 2013/06/13
7 a gedeg bair ni l muu shdeee
Зочин · 2013/06/12
yooo ene gazraas nuusen ni az bolloo :))