Жирэмсэн эх кофе ууж болох уу?
2015/06/20
-Эрдэмтдийн судалгааны үр дүнд жирэмсэн эмэгтэйчүүд кофе хэрэглэж болох ч, маш бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй гэсэн хариуд хүрсэн байна.
-Хэрэв бүсгүй та хүүхдээ төрөхийг хүлээж байгаа үед таны даралт өндөр байвал кофений хэрэглээгээ зогсоох хэрэгтэй.
Сайн талууд нь:
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар кофений хэрэглээ нь урагт муугаар нөлөөлдөггүй, харин ч эхийн сэтгэл санааг өргөж өгдөг хэмээжээ. Гэвч маш бага тунгаар хэрэглэх хэрэгтэй. Эрдэмтэд 1207 жирэмсэн бүсгүйчүүдийн дунд судлагаа хийсэн бөгөөд судалгааны хариуд өдөрт хамгийн ихдээ 3 аяга шингэвтэр кофе уухад урагт сөргөөр нөлөөлөхгзй гэсэн үр дүнд хүрсэн байна.
Сөрөг талууд нь:
Жирэмсэн бүсгүй их ч бай, бага ч бай кофеин хэрэглэсэн тохиолдолд хүүхдийн жин 100-200г буурдаг байна. Хэрэв бүсгүй та артерийн даралт өндөртэй бол кофеноос бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Учир нь хордлогыг нэмэгдүүлэх нөлөөтэй.
Кофег өөр зүйлээр орлуулж болох уу?
Зарим хүмүүс кофенд хэт донтсон байдаг. Иймээс кофе нь огт хоргүй гэж боддог байх. Үнэндээ кофеин агуулаагүй кофе байхгүй тул кофеиныг орлуулж болохгүй. Тиймээс бие давхар бүсгүй та хүнсэндээ аль болох жимсний шүүс, ногоо гээд эрүүл хооллолтыг сонгоорой.
өндөр болгох нууц · 2015/06/20
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮