Архины эмчилгээнд явуулаад ч нэмэргүй хар усанд толгойгоо мэдүүлсэн нэг ахтай хүн би үнэхээр их зовж байна. Хүнтэй суугаад удаагүй байтал ах маань ирж агсам тавьж архи нэхсээр бид 2-ын дунд муу харилцаа үүсч хоёр тийшээ болцгоосон. Хүүхэдгүй хүмүүс ч тэгээд хурдан салдаг юм байна лээ. Өөрийгөө тэжээх гэж ажил хүртэл хийж орон гэртэй болж овоо явж байтал ахиад л ахаасаа болж юу ч үгүй боллоо. Нэг хэсэг овоо ирэхгүй байсан чинь хоёр сарын өмнөөс архиа уугаад эхэлсэн манайд хэд хоносон хөөгөөд ч явахгүй одоо бүүр эхнэр нь ч ирж авахаа больсон. Би одоо яах вэ?