Эгч минь туслаагүй бол би хүний зугаа гаргагч...
2015/06/23
Би одоо 60-ын талыг насалж яваа эмэгтэй. Өөрийнхөө бага насны тухай бичихийг хүссэн юм. Одоо өнгөрсөн хойно яах гээд байгаа юм гэж магадагүй л дээ. Гэхдээ охид, эмэгтэйчүүд санаж явахад мэдэхэд илүүдэхгүй гэсэн үүднээс бичиж байна. Одоогоос олон жилийн өмнө би 10 жилийн сурагч байхад манайд нэг хамаатны ах гээд залуу суудаг байсан юм. Манай аав, ээж 2 салчихсан. Би эгчтэйгээ хамт өдрийг өнгөрүүлнэ хичээлдээ яваад ирээд боорцог хайрч идээд ээжийгээ орой ирэхийг хүлээдэг байсан. Нэг өдөр манай суудаг байсан ах нэлээд ууцан орж ирээд бид 2-ыг бөндөгнүүлж өгсөн. Тэгээд маргааш нь ээж тэрийг нь мэдэж хөөсөн ч ээжээс уучлалт гуйгаад тэр хүн үлдсэн. Ингээд эгч сургуулиа төгсч хот руу сургуульд явж би гэртээ ээжтэйгээ 2-улаа үлдэх нь тэр. Ээж ямар гэрийн бараа харах биш би гэж хүн л гэртээ ганцаараа үдээш хойш тэр ах ирнэ. ирсэн цагаасаа хойш тв-д үзээд орон дээр хэвтээд өгдөг байсныг би тод санаж байна. Есдүгээр ангид байсан юм. Тэр үед эгч хотод ээж гэртээ ирж л хонодог хүн болж хувираад өнөөх ах бүүр гэрийн эзэн болсон. Ингээд нэг удаа намайг хоолоо идээд сууж байтал надад хүч хэрэглэхийг оролдсон. Ашгүй овоо ээж ирж надад аз тохиосон. гэвч олон удаа аз тохиолгүй хавар нь миний охин насыг авсан. Би ч ээждээ хэлэндээ гэсээр үлдсэн боловч ээж надад итгээгүй бүүр намайг загнаад худлаа ярьсан гэж. Түүнээс хойш би тэрний зугаа болсон. Удалгүй эгчдээ бүгдийг хэлж намайг эгч хотруу татаж авсан. Өөрийгөө яая гэж байж бас нэг найз залуутай тэр нь харин сайн хүн байж бид 2ыг их сургуулийг төгсгөж эгч маань ажилчин болсон. Одоо гэхдээ миний амьдрал сайхан явж байгаа тэр ах осолд орж нас барсан арга үгүй биз олон охины амьдралыг авсан гэж сүүлд найзаасаа сонссон. Охидууд минь гэрт чинь иймэрхүү гадны эр хүн байвал нуугдаж ямар ч байсан өөрийгөө хамгаалах өөр хэн нэгэнтэй хамт байгаарай эцэг, эх ий зүйл болохоор итгэхгүй байдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. 30 гарч яваа иргэн Ц.С-ээс энэхүү захиаг илгээлээ.
Зочин · 2015/06/26
muuhai nvgel hiisen bolood burhan shiitgej iim hvgeltei ymnuudiig burhan heze negen tsagt gesgeene e
Зочин · 2015/06/24
eserguutseed gants neg tsohiulsan bol tiimerhuu ym bolohguil bh baisan baihdaa yadaj eej chini itgeh baisiin bishuu
Зочин · 2015/06/23
ээж чинь ******хай зүйл хийжээ
Зочин · 2015/06/23
Мэдэж авлаа. Ер нь гэрт гадны хүн байх дэмий л байдгийн.