сайн байна уу? Юуны өмнө энэхүү захиа очих өдрийн мэнд хүргэе. одоогоос 7 жилийн өмнө анх оюутан болоод хотод ирсэн хамаг юм л шинэ гоё бүгд л сайхан инээж баясаад жинхэнэ аз жаргал энэ хотод л бдг юм бн гж бодож билээ.

Манай байрны төгсөх курсийн ах нар их гоё дуулна байнга юм зөөхөд л тусалдаг их сайн хөвгүүд байсан харин би одоогийн энэ зовлонт амьдарлаа тэндээс эхлүүлсэн юмаа би нөхөр С-тээ тэнд танилцаж дотноссон надаас 4 ах их л дуугуй даруухан залууд дурлаж түүнийг л хайрлаж бишрэн шүтэж хүүхэд насны томоогуй хайраар хайрлаж явжээ. Ингээд жил гаран үерхэж дассан нөхөр нутаг руугаа ажиллахаар буцаж нэг хэсэг хол амьдарсаан. С намайг байнга цуг явж амьдрая гэдэг боловч би сургуулиа хайхийг зөвшөөрөөгүй олон ч удаа татгалзсан харин тэр жилийн намар 2010 онд ээж маань бурхан болж би гэдэг хүн энэ хорвоо дээр төрсөн дүүтэйгээ 2-улхнаа хоцорсон би сургуулиасаа гарж ажил хийн дүүгээ сургуулийг нь дүүргээд шууд гадагшаа гаргасан Чэх улсруу одоо миний дүү тэнд гэр бүлтэй болж элэг бүтэн сайхан амьдарч байна. харин би С.тэй суугаад нутагт нь ирсэн эхэндээ маш сайхан амьдарсаан тэр маань ажилтай би гэртээ сууна удалгуй бид 2 хөөрхөн хүүтэй болсон. Нөхөр маань сумд руу их томилолтоор явна харин би хүүтэйгээ 2-улахнаа үлддэг болсон. Томилолтоор явж ирэхдээ дандаа л халамцуу ирнэ эхэндээ за яахав гэсээр сүүлдээ хэд хоногоор бур сараар алга болдог болсон хүний газар очсон надад наанадаж таних хүнгүй тул гэртээ л хүүхдээ харж суудаг байлаа. Жоохон хүүхэдтэй би хаагуур ч явахав дээ. Удалгүй ирэх тоолондоо намайг хардаж зовооно бас согтуу байхдаа гар хүрдэг болсон. удалгүй уучлалт гуйна сүүлдээ би хөдөө явлаа гэхэд нь айдаг болсон. хүү маань 2 ой хүрч цэцэрлэгт орсны дараа би ажилд орох гэж их олон газраар явсаан мэргэжил боловсрол багатай надад өдрийн цагаар хийчхээр ажил бараг олдоогүй нөхөр маань ч уурлаж ажил хийлгэдэггүй. Намайг байнга хардаж зовооно би хажуугаар хүн өнгөрөхөд битгий надруу хараасай гэж боддог болсон энэ хэн бэ ямар пизда вэ чиний юм гээд хэрүүл эхэлнэ. Хүү маань аавыгаа чанга дуугархаар шууд уйлдаг харин тэр охин шиг новш гээд хүүг минь зодох гэж бас дайрна аргагүй ээ миний хүү ээжийгээ зодуулахад дандаа хараад суудаг учраас маш их айдаг. Би явах гэж олон удаа үзсэн энд найзууд нь байдаг болохоор замын унаанд суугаад 2 км хүрэхгүй газар зогсоогоод баригдаж хэвтэрт ортлоо зодуулж байсан.

Хуний нутаг хэцүү хүмүүс нь хүртэл дандаа хов жив ярина харин нөхөр маань түүнд нь итгэнэ. Би зун хүртэл дандаа л өмд, цамц өмсөж явдаг. хөх няц болгохгуйн тулд намайг хөнжилд боож байгаад эсвэл гараа юмаар ороод байаагд зоддог. наймаг зугатааснаас хойш надад утас өөхгүй өөрөө хажууд байж байгаад хүнтэй яриулдаг болсон. дүүтэйгээ гуйж байж 2 3 удаа ярина нулимсаа нуун байж инээгээд эгч нь сайн санаа зоволтгуй гээд утас аа тасладаг хааяа сайхан зантай үедээ гуйж байж хүүтэйгээ гадагшаа гарах юм сайхан манай энд хотоос нэг багш хүүхэн ирсэн. Тэр хүүхэнтэй танилцаж хааяа сэтгэлээ онгойлгодог болсоон. харин тэр найз маань надад туслаж танай хаягийг хэлж өгсөн юм би гэдэг хүн энэ газраас л хурдан ывмаар бн гар дээрээ ганц ч туг авдгуй би эндээс арав алхахгуй баригдаад хэзээ нэгэн цагт голруу шидэгдэж үхэх байлгүй надад туслаач хүмүүсээ би эндээс үхсэн юм шиг л чимээгүй  байгаагүй мэт арилаад өгөхсөн. Надад холбоо барих утас байхгүй болохоор миний хаягаар хариу илгээж намайг энэ газраас явахад туслаач дээ би энэ тамлалаас гараад бяцхан хүүгээ дандаа инээж байдаг тийм сайхан газар очихийг хүсэж байна.