​Гудамжинд ганцаараа явж байсан 8 настай охин дээр үл таних хүн ирж, дагуулж явахаар оролджээ. “Ээжийн чинь бие гэнэт муудсан тул чамайг аваад ир гэж явууллаа” хэмээн тэр хүн хэлсэн байна. Хариуд нь охин нууц үг хэлэхийг шаарджээ. Нөгөө хүн юу гэхээ мэдэхгүй самгардан түгдэрч байх хооронд охин зугтан одсон байна.

Ээж охин хоёр ийм тохиолдлоос хамгаалж өмнө нь нууц үгээ тохиролцсон байж. Тэгээгүй бол юу болох байсныг хэн мэдлээ?!  Энэ бол гайхалтай зөв санаа шүү!

Эцэг эхчүүд санаа авч даган дуурайх байх гэж найдаж байна. Бас найз нөхөдтэйгөө ч хуваалцаарай!

 

Э. Гэрэлмаа