Барилгын төмөр унан бага насны хүүхэд эндэх дөхжээ
2013/06/13
Өнөөдөр өглөө “Гранд плаза”-гийн хойд талд баригдаж байгаа 16 давхар барилгын дээрээс багц түлхүүр төмөр унасан хэрэг гарч, энэ хэргийн талаар энэ хэрэг гарах үеэр газар дээр нь нүдээрээ харсан гэрч бидэнд мэдээллийн тодруулга өгсөн юм.
Өнөөдөр өглөө буюу 6-р сарын 14-ний өглөөний 9 цагийн орчимд “Гранд плаза”-гийн хойд талын барилгын дээрээс багц түлхүүр төмөр хоёр машин дээр унаж эвдэлсэн. Хамгийн аймшигтай нь энэ үед машины хажууд 6 настай хоёр хүүхэд байжээ. Хэрвээ тэрхүү суудлын хоёр машин байгаагүй бол хоёр хүүхдийн дээрээс унах байж. Энэ удаад аз гээд өнгөрлөө гэхэд дараа ийм хэрэг дахин давтагдвал тэр үед эрдэнэт хүний амь нас эрсдлээ гээд зогсож байх уу?
Энэ хэргийн гэрчээр мөн тэнд байдаг “Хавана” зочид буудлын хамгаалагч болоод хоёр хүүхдийн аав мөн байгаа гэж тэрээр ярьсан юм. Одоо хэргийн газар нэг эвдэрсэн машин нь байгаа аж. Энэхүү барилгын ажлыг хятад ажилчид гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх явдлыг хараад тэд инээлдэж байсан хэмээн мэдээлэл өгсөн гэрч онцолж байна.
Иймэрхүү хэрэг урьд өмнө ч гарсан байна. Ийнхүү олон дахин давтагдаад байгаа энэ хэрэгт холбогдох хүмүүс анхаарал хандуулж, тухайн барилгын компанид хариуцлага тооцох хэрэгтэй.
Эх оронд минь барилга барина гэх нэрийдлээр шургалчихаад ийнхүү хүний амь эрсдэж ч болохоор үед инээлдэж байгаа урд зүгийнхэнд ч бас хариуцлага тооцох хэрэгтэй. Иргэд энэ явдалд анхаарах цаг хэдийнэ болсоныг удаа дараа уламжилсаар байгаа юм.
Б.Хорол