Ерөнхийлөгч Г.Өсөхбаяр аваргын галаар зочиллоо
2015/07/02
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүнийг магнайд тэргүүлж барилдах нь маргаан дагуулаад байгаа. Тэгвэл энэ маргааныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шийдчих шиг боллоо.
Тодруулбал, өчигдөр хуралдсан Үндэсний их баяр наадмын комиссоос хоёр аварга нэг өдөр "Дархан аварга" цол хүртсэн учир гаргасан амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч, Бөхийн холбоонд аваргуудын амжилтын эрэмбийг гаргахыг даалгаад буй.
Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тавантолгойн Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болсон "Khaan Quest 2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалттай танилцсаныхаа дараа ЗХЖШ-ын "Алдар" спорт хороо, Г.Өсөхбаяр аваргын ахалж буй Г.Өсөхбаяр аваргын галаар зочилжээ.
Түүнийг зочлон очиход Г.Өсөхбаяр аварга тосон авч, Улсын харцага Г.Батбаяр тэргүүтэй аймаг, сумын цолтой 20 гаруй бөхчүүд түүнд зориулан бэсрэг наадам хийсэн аж. Мөн үеэр Дархан аварга Г.Өсөхбаярын галынхан Монгол Улсын ерөнхийлөгчид зориулан хорхог хийн, тавгийн идээ засан хүндэтгэн хүлээн авсан нь үндсэндээ хоёр аваргын дунд үүсээд байсан маргааныг эцэслэн шийдчих шиг боллоо.
Б.Хишигдэлгэр
Зочин · 2015/07/02
Mongol buhiin avarguudiin margaan Ene muu hujaa Tsy Hua hordorjid yamar hamaatai um!! Zail luuhan!!!!
Зочин · 2015/07/02
3 turuulsen hund darhan ugch bujignuulsandaa uuchlalt guij yavaa biz
Зочин · 2015/07/02
eronhiilogch taltsuulah geed bgaan boluu
Зочин · 2015/07/02
Б.Хишигдэлгэр чамайг үнэхээр өрөвдөж байна. Чаавс юу гэх гээд байгаан бол